Коронавирусын цар тахлын нөлөөгөөр Индонез улсын эдийн засаг сүүлийн 22 жилийн хугацаанд анхны уналтад ороод байна.
Зүүн Өмнөд Азийн хамгийн том эдийн засагтай тус улс энэ оны 3-р улиралд 2019 оны мөн үетэй харьцуулахад өсөлт 3.49% -иар буурсан байна.
2020 оны 2-р улиралд 5.32% -иар унасан нь Индонезийг эдийн засгийн уналтад оруулах эхлэл болжээ.
Хамгийн сүүлд эдийн засгийн уналтад орж байсан нь 1998 оны Азийн санхүүгийн хямралын үеэр болжээ байжээ.
Индонезийн эрх баригчид коронавирусын уналтаас болж 3.5 сая хүн ажилгүй болж магадгүй гэж таамаглаж байна.
Индонез улс бүс нутагтаа халдварын түвшингээрээ дээгүүрт орж байгаа юм.