Эрүүгийн хэрэгт буруутгагдан, шүүхээс ял сонссон хүмүүс
төрд буцаж ажилд орсоор байна. Зам, тээврийн сайд М.Зоригт Ц.Орхоныг мэргэшсэн
хүн хэмээн магтаж байсан. Тэгвэл сүүлдээ Монголын шүүх буруу шийдвэр гаргасан.
Түүнээс Ц.Орхон ямар ч буруугүй. Мөнгө идэж байгаа хууль бус үйл явдлыг
анзааралгүй өнгөрчихсөн хүн мэтээр ярьж, түүнийг магтаж эхлэв. Үүнээс гадна
Ц.Орхонг иргэний агаарын тээвэрт томоохон ажил хийгдэх гэж байгаа. Тус ажлыг
хийж гүйцэтгэх багтаа авч ажиллуулахаар болсон тухайгаа мэдэгджээ.
Түүний энэ томилгоог маш олон хүн \”Монголд Ц.Орхоноос өөр
боловсон хүчин байхгүй болчихоо юу” хэмээн буруутгаж байгаа. УИХ-ын дарга
З.Энхболд ч энэ томилгоог дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн.
Гэвч М.Зоригт сайд зөрсөөр томилгоогоо хийж, шүүхээс ял
сонссон хүнийг төрийн өндөр албан тушаалд дэвшүүлж байгаа бололтой юм.
Амар