Австрид “COVID-19” халдварын тохиолдлын тоо огцом нэмэгдэж байгаатай холбоотойгоор ирэх мягмар гаргаас гурван долоо хоногийн хөл хорио тогтооно гэж тус улсын Канцлер Себастьян Курц бямба гарагт мэдэгджээ.
Австрид халдварын тархалтыг сааруулахын энэ сарын 3-наас шөнийн цагаар хөл хорьсон боловч энэ долоо хоногт халдварын тохиолдлын тоо өдөрт хамгийн олноор буюу 9000 гаруйгаар нэмэгдсэн байна.
С.Курцын мэдээлснээр, эмнэлгийн ачаалал хэтрэхээс урьдчилан сэргийлэх чиглэлд авч хэрэгжүүлж буй шинэ арга хэмжээнүүдийг 11 дүгээр сарын 17-ноос 12 дугаар сарын 6 хүртэл мөрдөх шаардлагатай ажээ.
Австрид баасан гарагт халдварын тохиолдлын тоо 9586-гаар нэмэгдсэн нь өдөрт бүртгэгдэж байгаагүй хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Тус улсад өнөөдрийн байдлаар 191 мянга гаруй хүн халдвар авч, 1661 хүн нас баржээ.
Хөл хорионы хугацаанд супермаркет, эмийн сан, банкнууд үйл ажиллагаагаа явуулах бол онцын шаардлагагүй бараа бүтээгдэхүүн худалдаалдаг дэлгүүрүүд ажиллахгүй. Сургуулиудын хувьд цахим сургалтад шилжинэ.
Австрид өмнө нь энэ оны гуравдугаар сард буюу цар тахлын эхний давлагааны үеэр орон даяар хөл хорио тогтоож байсан юм.