Улсын онцгой комиссын хуралдаанаар (2020.11.25) Улаанбаатар хот болон орон нутагт хязгаарлалтын дэглэмд байгаа иргэдийг 2020 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс нутаг буцаах шийдвэр гаргасан билээ.
Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Шадар сайдын тушаалаар “Зорчигч тээврийг зохицуулах түр журам”-ыг батлууллаа.
Коронавируст цар тахлын тархалттай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан зорчигч тээврийн үйлчилгээг зохицуулах, зохион байгуулахтай холбогдсон харилцааг энэ журмаар зохицуулах юм.
Түр журмыг Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлсэн хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлчлэх бөгөөд бүх шатны төрийн байгууллага, гамшгаас хамгаалах улсын албад, аж ахуйн нэгж, байгууллага, иргэд дагаж мөрдөнө.
Зорчигч тээврийн үйлчилгээг зохион байгуулах түр журамтай ЭНД ДАРЖ танилцана уу.