Төрийн
ордонд \”Хотын усны цогц менежмент” хуралдаанд боллоо. Энэ хуралд УИХ-ын гишүүн, Барилга хот
байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ оролцсон байна.
Монгол
Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд
З.Баянсэлэнгэ хуралдааныг нээж хэлсэн үгэндээ НҮБ-ын Мянганы дээд хэмжээний
чуулга уулзалтаар баталсан \”Мянганы тунхаглал” баримт бичиг 2015 он хүртэлх
хугацаанд шийдвэрлэвэл зохих ядуурал, эрүүл мэнд, боловсрол, ундны ус, хүрээлэн
буй орчинтой холбоотой тулгамдаж буй асуудлуудыг багцлан Мянганы хөгжлийн
үндсэн 8 зорилтыг тодорхойлсон болохыг танилцууллаа. Үүний дагуу Монгол Улсын
Их Хурлын 2005 оны 25 дугаар тогтоолоор Мянганы хөгжлийн зорилтуудыг анх
тодорхойлж, улмаар 2008 оны 13 дугаар тогтоолоор уг тогтоолыг шинэчлэн баталж,
\”2015 он гэхэд баталгаат ундны усны хангамжтай хүн амын эзлэх хувийг 60,
сайжруулсан ариун цэврийн байгууламжид хамрагдсан хүн амын эзлэх хувийг 40
болгох” зорилт дэвшүүлсэн болохыг дурдав. Эдгээр зорилтын хүрээнд олон төсөл,
арга хэмжээ хэрэгжиж байгааг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн,
Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ онцлоод, манай орны нийт хүн амын
80.4 хувь нь баталгаат ундны усны хангамжтай, 41.1 хувь нь сайжруулсан ариун
цэврийн байгууламжтай болсон гэлээ. Түүнчлэн салбарын хууль, эрх зүйн орчин,
норм нормативыг сайжруулах зорилгоор \”Хот суурины ус хангамж, ариутгах
татуургын ашиглалтын тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах, \”Нийтийн аж ахуйн
үйлчилгээний салбарын стратеги” бодлогын баримт бичгийг боловсруулах ажлыг
эхлүүлээд байгааг тэмдэглэн хэлэв. Цаашид хот суурин газрын хөрс, агаарын
бохирдлыг бууруулах, иргэдийн орон сууцны хангамж, нөхцлийг сайжруулах
зорилгоор хийх ажил олон байгааг дурдаад, хуралдаанд оролцогчдод амжилт хүсэв.
Дэлхийн
Усны Түншлэлийн хөтөлбөрийн боловсруулсан \”Хот усны цогц менежмент”-ийн шинэ
загварчлалыг Улаанбаатар хотын жишээн дээр турших, улмаар Туул голын сав газарт
байгаа нийслэл хотын усны тогтвортой менежментийг бий болгох, нийслэлчүүд, ард
иргэдээ найдвартай, тасралтгүй цэвэр усаар хангах боломжийг бүрдүүлэх ач
холбогдолтой юм байна. Монгол Улсын хот суурин газрын ус ашиглалт болон усны
нөөцийн менежментийг боловсронгуй болгох зорилгоор Дэлхийн усны түншлэл,
Дэлхийн банк, Усны түншлэлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр Монголын Усны түншлэл
ТББ тус арга хэмжээг зохион байгуулжээхэмээн Улсын Их Хурлын Тамгын
газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.