Улсын хэмжээнд ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймгийн салбар лабораторид өчигдөр буюу энэ сарын 29-нд нийт 10 308 хүнд шинжилгээ хийснээс 7 хүнд коронавирус илэрчээ.
Тодруулбал, Улаанбаатарт 2, Сэлэнгэ аймагт 5 тохиолдол бүртгэгджээ.
ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэхдээ, “Улаанбаатарт батлагдсан хоёр тохиолдол нь ойрын хавьтлаар тусгаарлагдсан хүмүүс юм. Ингэснээр Улаанбаатарт хотод коронавирусний батлагдсан тохиолдол 77 болж байна. Сэлэнгэ аймагт бүртгэгдсэн таван тохиолдол ойрын хавьтлаас илэрсэн” гэдгийг тодотгов.
Дүүргүүдээр авч үзвэл, Баянгол 21, Сонгинохайрхан 10, Баянзүрх 25, Хан-Уул 7, Сүхбаатар 12, Багануур нэг, Чингэлтэй дүүрэгт нэг тохиолдол бүртгэгджээ.
Ингэснээр манай улсад коронавирусний дотоодын халдвар 348, нийт 791 болж байна. Үүнээс 354 хүн эдгэрээд буй юм. Ажиглалтад 31, гэрийн ажиглалтад нэг хүн байгаа бол 22 хүний ажиглалт тандалтын хугацаа дуусжээ.
ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт коронавирусний улмаас 428 хүн эмчлүүлж байна. Биеийн байдлыг үнэлбэл, 6 хүн маш хүнд, 4 нь хүнд, 76 нь хүндэвтэр, 342 нь хөнгөн байна.