Тамхи татдаг зарим эмэгтэй хөл хvнд vедээ ч татах нь бий. Харин ухаалаг шийдвэр гаргаж хэвлий дэх vрийнхээ төлөө тамхиа хаявал сайхан ааштай хvvхэд төрнө гэж Их Британийн эрдэмтэд баталж байна.
Тэдний судалгаагаар энгийн тамхичин, архаг тамхичин, тамхи хаягчид болон огт татдаггvйчvvд гэсэн дөрвөн хэсэгт хуваагдсан эхчvvдээс жирэмсний vед тамхитай хэрхэн \”нөхөрлөж” байсныг нь асуусан байна. Эхний хоёр бvлэгт хамрагдсан эмэгтэйчvvдийн хvvхдvvд биеийн хөгжил сулавтар, ааш зангийн хувьд ч уцаарлангуй байжээ.
Огт татдаггvйчvvдийн хvvхдvvд хэдий эрvvл ч хөл хvнд vедээ тамхиа хаясан бvсгvйчvvдийн хvvхдvvд шиг хөгжилтэй, сэргэлэн байгаагvй аж. Уг судалгааны багийн ахлагч, эрдэмтэн Кейт Пикетийн хэлснээр хортой орчин гэнэт цэвэрших нь тамхинаас татгалзсан эмэгтэйчvvдийн урагт сайнаар нөлөөлдөг байна. Гэхдээ сайхан зантай хvvхэдтэй болно гээд жирэмснийхээ эхэн vед тамхи татаж болохгvйг тэрбээр эмэгтэйчvvдэд анхааруулжээ. Тvvний баг одоо 3-5 насныханд асрагч, багш нарынх нь ааш зан хэрхэн нөлөөлдгийг судлахаар шинэ ажилдаа ороод байна.