Оюутнуудыг 2020 оны 12 дугаар сарын 8-аас эхлэн нэгдсэн журмаар зохион байгуулалттай шинжилгээнд хамруулж орон нутаг руу нь явуулах шийдвэр гарлаа.
Уг шийдвэрийн хүрээнд:
1️⃣ Эхний ээлжинд орон нутгийн иргэдийг харьяалагдах аймаг руу буцаасны дараа оюутнуудыг нэгдсэн зохион байгуулалтаар шинжилгээнд хамруулж нутаг буцаана.
2️⃣ Оюутнууд www.119.mn рүү хандаж ачаалал үүсгэхгүй байхыг зөвлөж байна.
3️⃣ Өнөөдрөөс эхлэн их, дээд сургуулиудын оюутнуудыг шинжилгээнд хамруулахгүй бөгөөд www.119.mn цахим хуудсанд оюутны бүртгэл хийгдэхгүй болсныг анхаарна уу.
4️⃣ Шинжилгээ өгсөн оюутнуудын 48 цагийн шинжилгээний хариу хүчингүй болно.
➡️ 2020 оны 12 дугаар сарын 8-ны өдрийг хүртэл оюутнуудыг Улаанбаатар хотоос гаргахгүй бөгөөд та бүхэн тайван хүлээцтэй хандаж, нэгдсэн зохион байгуулалттай шинжилгээндээ хамрагдан, нэг шугамаар бүх оюутнууд орон нутаг руугаа явах болно гэдгийг УОК, Сургуулийн захиргаанаас мэдэгдэж байна.
▶️ Энэхүү мэдээлэл оюутны дотуур байр болон гадуур байгаа бүх оюутанд хамааралтай болно.