МАН-ын дэд сайд нарыг сар гаруйн хугацааны өмнө албан тушаалаас нь буулгасан.Тэгвэл
дэд сайд нарын нэр эхнээсээ тодорч байгааг эх
сурвалж мэдээлж
эхэллээ.
Энэ удаад
ИЗНН-д хоёр дэд сайдын суудал өгсөн байна. Энэ суудалд ИЗНН улс төрийн зөвлөлөө
хуралдуулж, З.Ган-Очир, Р.Булгамаа нарын нэрийг дэвшүүлэхээр болсон.
Тэгвэл АН-ын Гүйцэтгэх
зөвлөлөөс Н.Мөнхдаш, Д.Цэрэнчимэг, Ч.Батцогт нарыг дэд сайдад дэвшүүлсэн бол \”Шударга
ёс” эсвлийн бүлгээс дэд сайдад дэвшүүлэх нэрс одоогоор тодорхойгүй байгаа юм. Магадгүй
\”Шударга ёс” эвслийн бүлгийн нэрс тодроогүйгээс болоод дэд сайд томилох асуудал
хүлээлт үүссэн байж болох юм. Ямартай ч Аж үйлдвэрийн болон Уул уурхайн дэд
сайдын суудлыг \”Шударга ёс” эвсэл авсан.
Засгийн газрын өнөөдрийн
хуралд дэд сайдын асуудал багтаагүй байна. Гэхдээ энэ долоо хоногтоо багтаад
хэлэлцэх байх гэсэн мэдээллийг эх сурвалж өглөө.
Амар