Төрсөн өдөрт очсон тохиолдолтой дам хавьтал болсон гэх иргэн Налайх дүүргийн эмнэлгээр үйлчлүүлсэн. Уг иргэнээс түргэвчилсэн оношлуураар гурван удаа шинжилгээ авахад сөрөг буюу халдваргүй гарсан бөгөөд PCR шинжилгээ хийлгэж байгаа тухай өчигдөр мэдээлсэн.
Шиинжилгээний хариу ямар гарсан талаар Налайх дүүргийн ЗДТГ-ын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс тодруулахад “Түргэвчилсэн оношлуураар 3 удаа шинжилгээ өгсөн иргэний PCR шинжилгээний хариу сөрөг гарсан.
Мөн үйлчлүүлсэн эмнэлгийн үйл ажиллагааг зогсоож, эмнэлгийн эмч, ажилтан гээд 147 сорьцыг PCR шинжилгээнд явуулсан байсан. PCR шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан. Налайх дүүрэгт коронавирусийн халдварын голомт үүсээгүй, батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй” гэв.