Сэлэнгэ аймгийн онцгой комиссоос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Сэлэнгэ аймгийн онцгой комиссын дарга Ш.Оргил:
Сэлэнгэ аймагт арваннэгдүгээр сарын 11-нээс өмнө аль хэдийн халдвар тархчихсан байсан байна. Анхны тохиолдол илэрч байж цар тахлыг өдий зэрэгтээ хумьж байгаа юм. Иймээс нэгэнт нэлээд цар хүрээтэй тархчихсан байсныг халдварын эсрэг хамгийн түрүүнд хийх ажил бол эрсдэлтэй сумынхаа хүн амыг яаралтай түргэвчилсэн шинжилгээнд хамруулж, халдвар авсан иргэдээ ялган авах.
Сэлэнгэ аймгаас гарч байгаа болон орж байгаа 0-2 насны хүүхдүүдээс шинжилгээ авахгүй.
Дархан-Уул аймаг дахь Сэлэнгийн иргэдийг авахдаа PCR шинжилгээнд хамруулна. Шинэ тохиолдлууд зөвхөн ойрын хавьтлаас илэрч байна. Тусгаарлалтын 19 байранд 298, гэрийн ажиглалтад 148 иргэн байна.