Өнөөдөр аргын тооллын 2015 оны Есдүгээр сарын 29. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны \”Галзууруулагч\” хэмээгч модон хонин жилийн Намрын дунд хөхөгчин тахиа сарын шинийн 16. Ангараг гараг. Дэлгэрүүлэгч одтой, хоёр хар мэнгэтэй, шар бич өдөр. Өдрийн барилдлага
Үхэх.Шүтэн барилдлага Авахуй. Өдрийн наран 7 цаг 03 минутад мандан, 18 цаг 45 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Балжинням, Дашням давхацсан өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.