Тэрээр “Улсын хэмжээнд 1169 иргэн тусгаарлах байранд байна. Үүнээс Улаанбаатар хотын 17 тусгаарлан ажиглах байранд 977 хүн ажиглалтад байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 26 иргэн нэмэгдэж тусгаарлагдсан. Өнөөдөр 34 иргэн тусгаарлалтаас гарч гэрийн ажиглалтад шилжсэн байна. Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн цагаас хойш Шуурхай штаб зөвхөн ХӨСҮТ-ийн албан ёсны албан тоотыг үндэслэн гэрийн ажиглалтад иргэдийг шилжүүлдэг. Гэрийн ажиглалтын хугацаа дууссан нийт 10200 гаруй иргэн байгаа.
Өнөөдрөөс Франкфуртээс иргэдийг татан авах тусгай нислэг үйлдэж байгаа. Татан авалттай холбоотой тусгаарлах байрны бэлэн байдлыг хангах ажлыг зохион байгуулж байна. Өнгөрсөн хугацаанд ашиглаж байсан тусгаарлах байрны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн. Хяналт шалгалтын дүнд цаашдаа ямар тусгаарлах байранд анхаарлаа хандуулж ажиллахыг тогтоож, зөвлөмж гаргасан байгаа. Тус зөвлөмж дээр тулгуурлан тусгаарлах байрны бэлэн байдлыг хангасан байна. Энэ сардаа багтаж дөрвөн удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж 720 гаруй иргэн эх орондоо ирнэ.
Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэг буурсан байгаа. Иргэд бэлэн байдлын зэрэг буурлаа гээд тайвширч болохгүй. Аж ахуй нэгж байгууллагууд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэнтэй холбогдуулж шуурхай штабаас халдвар хамгааллын дэглэм сахих түр журмыг гарган аж ахуй нэгж байгууллагуудад хүргүүлсэн байгаа. Иймд аж ахуй нэгж байгууллагууд түр журмын хэрэгжилтийг сайн ханган ажиллах хэрэгтэй” гэлээ.