Коронавирусийн эсрэг дархлаа тогтоох Спутник V вакциныг бүтээсэн Оросын эрдэмтэд уг вакциныхаа “хөнгөн” хувилбарыг гаргасан байна.
“Ийм вакцинаар тариулсан хүнд гурван долоо хоногийн дотор дархлаа тогтож, 3-4 сар үйлчилнэ” хэмээн Москвагийн Гамалейн нэрэмжит Эпидемиологи, Микробиологийн Судалгааны Үндэсний төвийн захирал Александр Гинцбург өчигдөр ТАСС агентлагт ярьжээ.
“Хөнгөн” вакцины дархлаа тогтоох чадвар 85 орчим хувь бөгөөд өндөр настнуудын хувь үүнээс ч бага байх магадлалтайг тэр хэлсэн байна.
Нас баралтын хувь өндөр байгаа улс орнуудад вирусийн тархалтыг богино хугацаанд хязгаарлахын тулд уг вакциныг хэрэглэвэл үр дүнтэйг Гинцбург онцолжээ.
“Хөнгөн” вакциныг дэлхийн бусад улс орнуудад шууд нийлүүлэх, эсвэл нутаг дэвсгэрт нь Оросын технологиор үйлдвэрлэх боломжтой гэнэ.