байх. Ийм хүмүүсийн хувьд итгэл үнэмшил,
үнэт зүйл, жудаг журам гэдгийг огт мэддэггүй бололтой.
МАН-аас дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр
соногдсон Б.Лхагва-Очир,
Т.Энхжаргал нар эрх мэдлийн төлөө МАН-аас гарч АН-д элсжээ.
2012 оны сонгуулиас өмнө Налайх дүүрэгт МАН засаг барьж байх үед Б.Лхагва-Очир нь МАН-ын дэмжлэгээр дүүргийнхээ ЗДТГ-ын даргаар ажиллаж байсны хувьд Төрийн
албаны салбар зөвлөлийн даргын албыг хашиж түүнчлэн дүүрэгт хэрэгжих бүх
тендерийг хариуцан зохицуулдаг байжээ. Улмаар 2012 онд Налайх
дүүргийн МАН-ын хорооноос гаргасан нэрсийн жагсаалтын дагуу тэрээр дүүргийн ИТХ-ын төлөөлөгч болжээ.
араасаа МАН-ын төлөөлөгч Түндэвийн Энхжаргалыг
дагуулан дүүргийн МАН-ын хорооны бодлогыг сөрж, АН-ынхантай хуйвалдан дүүргийн
ИТХ-ын дарга болсон төдийгүй улмаар АН-ын гишүүний батлах авчээ. Тэдний энэхүү
хууль бус үйлдлийг дүүргийн МАН-ын хороо Тэргүүлэгчдийн хурлаараа хэлэлцэж
намын гишүүнээс гарсанд тооцсон байна.
Мөн Б.Лхагва-Очир, Т.Энхжаргал
нарыг МАН-ын Үндсэн дүрэм, Монгол Улсын Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн заалтуудыг
үндэслэн дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөс эгүүлэн татаж болох нөхцөл
байдал үүссэн байна.
Ийнхүү эрх мэдэл албан тушаалын төлөө өөрийг нь нэгэн цагт дэмжиж
байсан намруугаа \”нулиман”, өдгөө эрх
байрьж байгаа намд тал засан гишүүнээр элссэнБ.Лхагва-Очир, Т.Энхжаргал нарын үйлдлийг Налайхчууд жигжиж зэвүүцэн дүгнэж, урваач шарваачийн үлгэр жишээ болгон ярьж
байна.
Монгол төрийн доод дунд дээд аль ч албанд Б.Лхагва-Очир, Т.Энхжаргал нарын урваачид \”орогнох” орон зай бүү байг.
Ноён урваач, нохой шарваач гэдгийн үлгэрийг ийнхүү Налайх дүүргийн 2
төлөөлөгч өөрийн биеэр \”үлгэрлэн” харуулжээ. Сонгууль дөхөж байгаа цаг үед
тэдний гаргасан энэ \”жимийг зам болгох” хүртэл өөрийн үнэт зүйлсээ огоорон эрх мэдэл
рүү тэмүүлэх \”урваачид” олон төрөх биз гэж ажиглагчид дүгнэж байна.
А.Гал