Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлыг мэдээлж байна. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбэсэлмаа Баянзүрх дүүргийн эмнэлгээс голомтлон гарсан халдвар 131 болсныг мэдээллээ.
Өнөөдөр манай улсад шинээр 57 халдварын тохиолдол бүртгэгдсэний 55 нь тус голомтоос гарсан байна. Мөн Сэлэнгэ аймгийн голомттой холбоотой нэг тохиолдол, Цэргийн төв эмнэлгийн нэг эмчээс коронавирус илэрсэн байна. Ингээд дотоодын халдвар нийт 600 болж, Монгол Улсад бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол 1063 боллоо.