Өнгөрсөн шөнө Сүхбаатар дүүрэгт кино шиг л үйл явдал болж. Автомат
тоглоомын газарт зэвсэглэсэн бүлэг залуус орж ирээд л дээрэм хийж, эсэргүүцсэн
хүмүүст буу тулгаж, зарим хүмүүсийнх нь биед мэсээр гэмтэл учруулсан байна.
Тодруулбал, Сүхбаатар дүүрэгт байрлах \”Шош” нэртэй мөрийтэй тоглоомын
газарт шөнийн 02.00 цагийн орчимд их хэмжээний мөнгөө алдсан залуу гаднаас
хамсаатнуудаа оруулж ирэн дээрэм хийжээ. Дээрмийн үеэр 30 гаруй хүн хутганы
шарх авч 5 хүн хүнд гэмтсэн тухай эх сурвалжууд мэдээлж байна.
Дээрэм хийсэн
этгээдийг Ука хочит н.Алтанхуяг гэж эх сурвалжууд мэдэгдсэн байна. Мөн тэднийг
цагдаагийн байгууллага саатуулан шалгаж байгаа аж. Зэсвэглэсэн этгээтүүд тэрбум
гаруй төгрөг дээрэмджээ.
Үндэстэн агентлаг