Нийслэлийн Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төслvvдийн удирдагч – нийслэлийн засаг даргын орлогч Д.Энхтөр өөрийн хариуцсан салбар байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, үүрэг чиглэл өгөн ажиллаж байна. Өнгөрсөн баасан гарагт тэрээр хамгийн анхаарал татсан төрөөс зайлшгүйvй анхаарал шаардлагатай зорилтот бvлгийн хvvхэд, залуус сурч амьдардаг Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хvvхэд залуучуудын сургалт хvмvvжлийн тусгай цогцолборт очин ажил байдалтай нь танилцлаа. Тус газрын хүүхдийн төв нь Нийслэлийн хэмжээнд эцэг эхийн хараа хяналтаас гарcан, гэр оронгүй, хүнд нөхцөлд амьдарч байгаа хагас болон бүтэн өнчин 4-18 насны хүүхдүүдийг хүлээн авч, 18 нас хүртэл нь байнга байрлуулан, сурч боловсрох нөхцөл боломжоор хангаж, халамжлан хүмүүжүүлдэг. Одоогийн байдлаар 4-18 насны нийт 100 гаруй хүүхэд энэ төвд сурч хүмүүжиж байна. Харин Залуучуудын төв нь нийслэлийн хүүхдийн асрамж халамжийн төвүүдэд амьдарч байгаад 18 нас хүрсэн, асран хамгаалагчгүй, гэр оронгүй, мэргэжилгүй, төрөөс зайлшгүй анхаарал шаардлагатай 18-21 насны залуучуудыг байнга болон түр хугацаагаар байрлуулан мэргэжлийн сургалтад хамруулж чадамжийн гэрчилгээ олгож хөдөлмөрт зуучлан амьдралд бэлтгэх зорилготой юм байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.