Дэлхийн уул уурхайн томоохон төлөөлөл \”Рио
Тинто” компанийн төлөөлөл манай улсад айлчлаад буцлаа. Ерөнхий сайд
Ж.Эрдэнэбатын хувьд зоригтой шаардлага, сануулга өгч байгаа харагдсан.
Тухайлбал, Оюутолгойгоос Монгол Улсад юу үлдэх вэ гэдгийг тайлагдахыг \”Рио
Тинто”-гийн төлөөлөгчдөөс шаардаад авсан удаатай.
Гэвч \”Рио Тинто”-гийн төлөөлөгчдөд Ерөнхий
сайдын асуулт нэг их хүндээр туссангүй. Харин ч \”бидний зүгээс ойрын 10 жилдээ
Монгол Улсад ногдол ашиг өгөхгүй” гээд мэдэгдээд эхэлж. Энэ тухай тус компанийн
Гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак блүүнмергт өгсөн ярилцлагадаа \”Бид
тогтвортой үйл ажиллагаатай болтлоо 10 жилийн хугацаанд хэнд ч ногдол ашиг
өгөхгүй” гэж дурдсан байна. Далд уурхайн бүтээн байгуулалтад 5-7 жил,
бүрэн хүчин чадлаараа ажиллахад _7-9 жил шаардлагатай юм байна. Тиймээс л бүрэн
чадлаараа ажиллах хүртэл хэнд ч ноогдол ашиг өгөхгүй байхаар болжээ.
Өөрөөр хэлбэл бид ойрын 10 жилдээ \”Оюутолгой”-оос
ашиг харалтгүй болсон бололтой.
Үндэстэн агентлаг