АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид хоёр дахь удаагаа халз мэтгэлцлээ. Мэтгэлцээний туршид бие бие рүүгээ ширүүнээр дайрсан тэднийг төгсгөлд нь нэгнийхээ талаар ядаж ганц сайхан зүйл хэлэхгүй юу гэхэд Хиллари Дональд Трампын хүүхдүүдийг хүндэлдэг, тэд бол чадвартай, эцэгтээ үнэнч сайн хүүхдүүд. Хэдийгээр би түүнтэй олон зүйлээр санал нэгддэггүй ч энэ нь Дональдын хэн бэ гэдгийг нэг талаар харуулах байх гэсэн бол Хилларигийн тухай өрсөлдөгч нь \”Тэр өрсөлдөөнийг орхиогүй. Бууж өгөөгүй. Тэр бол дайчин эмэгтэй. Түүний үзэл бодол, дүгнэлттэй би санал нийлдэггүй ч энэ бол түүний маш сайн чанар\” хэмээн үнэлжээ.