2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 446 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 371 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 7 бүртгэгдэж 8 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 1. Зам тээврийн осолд сургуулийн насны 2 хүүхэд өртсөн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 69 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан .
Тухайлбал:
1. БЗД-ийн нутаг Халдвартын эцэст амины Isuzu Swift автомашины жолооч нь явган зорчигч Х нь 9 настай, эрэгтэй Т нарын 2 хүнийг мөргөж гэмтээн ослын газрыг орхин явсан.
2. СБД-ийн нутаг 11-р хороололд T.Camry автомашины жолооч нь амины T.Sprinter, H.Starex жолоочтой автомашинуудыг мөргөөд ослын газрыг орхин явсан.
Орон нутагт:
1. Дорноговь аймгийн Даланжаргалан сумын \”Элдэв” багийн нутаг Даланжаргалыан сумаас 35 км-т асфальтан замд H.Sonata-7 маркийн автомашины жолооч Д нь амины T.Prius маркийн Л жолоочтой автомашинтай мөргөлдөж, зорчигч 33 настай М-н амь нас хохирч, 4 хүн гэмтсэн.
2. Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Гашуун Сухайтын хилийн боомтоос 10 км-т асфальтан замд Northbenz маркийн автомашины жолооч М-н тээврийн хэрэгсэл зогсож байхад нь Northbenz ND4257 маркийн М жолоочтой автомашинтай мөргөлдөж, жолооч М-н амь нас хохирсон.
3. Мөн Төв аймгийн Жаргалант сумаас зүүн тийш 5 км-т \”Хоёр гозгор” гэх газар шороон замд амины M.Fuso автомашины жолооч М нь явган зорчигч А-г мөргөж амь насыг нь хохироосон.
Орон нутгийн замд хальтиргаа гулгаа үүссэн, зорчих хэсгийн гадаргуу мөстсөн байгаа тул жолооч, зорчигч та хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, анхаарал болгоомжтой зорчино уу!!!