Хотын томилгоо \”Номин талст” хамтлагийн гишүүд даргын албан тушаалд очсоноор үргэлжилж байна. Нийслэлийн Аялал, жуулчлалын газрын даргын албан тушаалд \”Номин талст” хамтлагийн ахлагч, дуучин Д.Батсүх, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дэд даргаар тус хамтлагийн дуучин А.Хаянхярваа нар томилогджээ. Тэд өнгөрсөн долоо хоногт даргын ажлаа албан ёсоор хүлээн авч, ажилдаа орсон байна.
Ардчилсан намын үед тус хамтлагийн гишүүн Хаазаа буюу Т.Хангэрэл Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Харьяатын хэлтсийн даргын үүргийг гүйцэтгэж байгаад өнгөрсөн зун ажлаа өгчээ.
Нийслэлийн бусад харьяа агентлаг, газрын дарга нарын томилгоо:
- Нийслэлийн Тээврийн газрын даргаар Д.Отгонбаатар
- Нийслэлийн Соёл, урлагийн газрын даргаар Ж.Дамдинцэрэн
- Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын даргаар н.Ариунбаяр
- \”Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ\”-ний даргаар н.Баярсайхан
- Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын даргаар М.Дэлгэрэх
- Нийслэлийн Боловсролын газрын даргаар Ж.Гантулга
- Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын даргаар М.Ганбаатар
- Ус сувгийн удирдах газрын даргаар Ц.Төрхүү
- Монголын хүүхдийн ордны даргаар Б. Цэнгэлмаа
- \”Монгол наадам цогцолбор\” орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын даргаар Н.Батсүмбэрэл
- Нийслэлийн Мэдээлэл технологийн газрын даргаар н.Чинзориг
- Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын даргаар н.Баттулга нар тус тус томилогджээ.
Газрын дарга нарын сонгон шалгаруулалт зарлагдаж, хөрөнгө орлогын мэдүүлгийг нь АТГ-аар шалгуулах ёстой. Харин эдгээр хүмүүс хараахан энэ шалгалтад ороогүй бололтой.