2021 оны нэгдүгээр улиралд шинэ коронавирусийн эсрэг вакциныг оруулж ирэх бэлтгэлийг ханган ажиллаж байгааг өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл эхний ээлжинд вакцинд хамрагдах иргэдийн нэрсийг жагсаалтыг нэг бүрчлэн гаргахаар ажиллаж байгаа болохыг Шадар сайд Я.Содбаатар хэллээ.
Тэрбээр “Манай улс вакцинжуулалтыг сайн дурын үндсэн дээр хийдэг. Бид хүйтэн хэлхээ 0-8 градус буюу дэлхийн хэмжээнд гараад байгаа гурван ч вакциныг хүлээн авах боломжтой.
Вакциныг голомтод ажиллаж байгаа хүмүүст эхлээд хийнэ. Дараа нь суурь өвчтэй хүмүүсийн жагсаалтыг гаргасан. Эхний вакцинд хамрагдах 10 мянган хүн, дараагийн 300 хүнийг салбар байршлаар нь гаргахаар ажиллаж байна. Вакцинжуулалтыг дагаад томоохон бүртгэл гарна. Манай улс вакцин хийлгэсэн хүмүүсийг бүртгэлжүүлэх ажлыг, цахим бүртгэлийг хийнэ.
Вакцин хоёр тунгаар хийж байгаа тул бүртгэлтэй холбоотой нэлээд ажил хийж байна” гэлээ.