Ая зохиогч Б.Ангирмааг урлагийнхан дундаа нэлээд өндөр шалгууртайн дээр чанга хатуу нэгэн гэдэг. Тэрбээр гурван өнгийн хослол болсон, үзэсгэлэнт бүсгүйчүүдийг нэгтгэсэн \”Киви” хамтлагийг эх барьж, урлагт өөрийн гэсэн орон зайтай болгоод амжсан.
Хамтлагийн бүсгүйчүүд нөхөр дагаж, хүүхэд гаргаж, гүйгээд байхаар нь тэрбээр \”Банана” нэртэй хөвгүүдийн хамтлаг өлгийдөн авлаа хэмээн тунирхаад ч амжсан. Гэвч тэрбээр өнөөдрийг хүртэл \”Киви”-тэйгээ л зууралдаж буй.
Тэгвэл хамтлагийн гишүүдээ нөхөрт гарч, хүүхэд төрүүлэхээр нь \”тэтгэвэрт нь суулгачихдаг” тэрбээр саяхны нэгэн тоглолтон дээр залуу дуучин Хишгээг онцлон \”онилсон” юм. Өөрөөр хэлбэл, тэрбээр \”Пянз дуугарч байгаа юм шиг сайхан дууллаа” хэмээн магтаж, тайзан дээр гарч ирэн баяр хүргэсэн.