• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
2026 он 8 сарын 25
Монгол туургатны цахим сайт
deed
  • Нүүр
  • Нийгэм
    • All
    • Аймаг
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Нийтлэл
    • Хууль, эрх зүй
    • Ярилцлага
    “Хөх морь” санаачлагын хүрээнд эрсдэлийг бууруулах олон талт арга хэмжээг хэрэгжүүлж байна

    НҮБ-д гишүүнээр элссэн ойг тохиолдуулан Төрийн далбаа мандууллаа

    Наймдугаар сарын 4-нөөс эхлэн машинуудыг тэгш, сондгойгоор хязгаарлан нэг удаад 50,000 төгрөгт шатахуун борлуулна

    Б.Дашпүрэв: Алслагдсан зарим суманд 20 гаруй хоног шатахуун нийлүүлээгүй

    Ж.Энхбаяр сайдыг бизнесийн эрх чөлөөний хаалгыг нээж өгсөн хэмээн “Засгийн газрын Хүндэт өргөмжлөл”-өөр шагнажээ

    У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана

    Мүн Жэ Ин: Дайны сүүдэрт уулс нүцгэрч, газар нутаг нь сүйрэн хоосорсон цөхрөлийг БНСУ туулсан

    Наймдугаар сарын 21-23-нд болох “Нүүдэлчин” соёлын наадмын хөтөлбөр

    “Нүүдэлчин” дэлхийн соёлын наадамд 990 өвлөн уламжлагч хуран чуулжээ

    КОП17-ын үеэр Дүнжингарав, Нарантуулаар үйлчлүүлэх иргэдэд автобус үнэ төлбөргүй

    Нарантуулын замыг өнөөдөр, Дүнжингаравын замыг маргааш түр нээнэ

    Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо

  • Улс төр

    “COP17” талуудын бага хурлын үр дүнд 1.29 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт босгохоор боллоо

    Н.Учрал: Эрчим хүчний тарифыг нэмэхгүй

    Арваннэгдүгээр сарын 1-нээс суурь тэтгэвэр тооцож эхэлснээр өндөр настны тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ гэв

    ЗГ-аас “2026 оны төсвийг 1.4 их наядаар танах“ төсвийн тодотголыг өргөн мэдүүллээ

    Монголд хиймэл оюун ухаанд түшиглэсэн дата төв байгуулна

    Н.Учрал: Дэлхий нийтийг хамарч буй сорилтод хамгийн их өртөж буй улс орны нэг нь Монгол

    Б.Энхбаяр: ТӨК-иудыг шинээр байр, оффис худалдан авахыг хориглож, урсгал зардлуудыг танахад анхаарна

    Шинэ төмөр замаар аюултай ачааг хотоос гадуур тээвэрлэх боломж бүрдэнэ

  • Эдийн засаг
    • All
    • Бизнесс мэдээ
    • Уул уурхай
    1.9 сая баррель боловсруулаагүй нефть экспортолжээ

    “Витафит групп” дэлхийн жишиг FSSC 22000 чанарын стандартыг нэвтрүүллээ

    “Камертон” хамтлагийн дуучин Д.Болд, Л.Ган-Эрдэнэ нарт Гавьяат жүжигчин цол олголоо

    Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй

    Х.Баатархүү: Хятад улсын ирэх таван жилийн төлөвлөлтөөс бидний хүртэх боломжууд цөөнгүй байна

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Л.Амар: Төсвийн сахилга бат чамбай хэвээр байвал оны сүүлийн хагаст зээлийн хүү буурах боломж гарах байх

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Х.Сугир: “Тавантолгой”-н ТУЗ-ийн даргаар Д.Бат-Эрдэнэ ажиллаж байхдаа 70 ам.доллароор зарах боломжтой байсан 14 сая тонн нүүрсийг 25 ам.доллароор худалдсан

    Өвөр Монголд коксжих нүүрсний үнэ өсөв

  • Үндэстэн
    • All
    • Түүх, уламжлал
    • Яруу найраг
    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Алмалыг хотоос олдсон Их Монголын эзэнт гүрний үеийн алтан зоос

    Дилав хутагт Б.Жамсранжавын хэрэглэж байсан хөөргийг Монголын Үндэсний музейн сан хөмрөгт шилжүүлэн өгчээ

  • Дэлхий дахинд
    Украиныг дроноор хангасан Их Британи улсад ОХУ хариу барина гэв

    ОХУ-ын шөнийн цохилтын улмаас Украины таван хүн амиа алджээ

    Бельгид байшин засварлаж байсан ажилчид зоорийн хананд нуусан их хэмжээний алт олжээ

    ОХУ-ын үр тарианы экспортын томоохон терминалууд Украины цохилтод өртжээ

    Колумбид болсон газар хөдлөлтийн улмаас 132 хүн амиа алдаад байна

    Нар хиртэлт европын халууныг түр хугацаанд бууруулна

    Сөүл хот анх удаагаа 40 хэм давж халжээ

    Сөүл хот анх удаагаа 40 хэм давж халжээ

    Казахстан улс 70 жилийн өмнө устсан барыг сэргээн нутагшуулах ажлыг эхлүүлжээ

    Өтгөнөөр бохирдсон хүнс, усаар дамждаг “Cyclospora “хэмээх шимэгчээс үүдэлтэй гэдэсний халдварын томоохон дэгдэлт АНУ-д гарчээ

  • Эрүүл мэнд

    “Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”

    ЕБС-ийн нэг, зургаа, аравдугаар ангийн сурагчийг эрт илрүүлэх үзлэгт оруулна

    Наадмын амралтаар шүлхий өвчний голомттой бүс нутгаар зорчихгүй байхыг АНХААРУУЛАВ

    Европыг дайрсан агаарын хэт халалтын улмаас 1,300 гаруй хүн амиа алдсан гэж ДЭМБ мэдээлжээ

    Өргөн хэрэглээний эмнүүдийг чанарын шинжилгээнд хамруулж эхэллээ

    Транс тосны хяналтын тухай хуулийн төсөлд олон нийтийн гарын үсэг цуглуулж байна

    ГССҮТ-ийн алсын дуудлагын баг Хөвсгөл аймагт осолдсон иргэнд яаралтай тусламж үзүүлжээ

    Эболагийн дэгдэлт нэмэгдэж байгаа ч дүрвэгсдийн хуарангууд дахь халдварыг хязгаарлахад хүндрэлтэй тулгарч байна

  • Бусад
    • All
    • +18
    • Зөвлөгөө
    • Зурхай
    • Зүүдний тайлал
    • Технологи
    • Утга зохиол
    • Шар мэдээ

    С.Цэнгүүн: Анандбазар гэж хүн өчигдөр над руу залгаж дарамталлаа. Ийм муухай дээр үеийн арга барил чинь явахгүй

    Сахал Б.Эрдэнэбилэг эх орондоо иржээ

    Сахал Б.Эрдэнэбилэг эх орондоо иржээ

    Ядуусын хороололд амьдарч, цагийн ажлаар амьжиргаагаа залгуулдаг байсан Kim Muyeol жүжигчний сэтгэл хөдөлгөм түүх

    Дархан аварга Н.Батсуурь наадмаар 3 өдөр барилдахыг эсэргүүцэж байр сууриа илэрхийлжээ

    Дэлхийн аваргаас хасагдсан Урагвайн шигшээ багийнхан нутаг буцах зардлаа өөрсдөө гаргаж байна

    БНСУ-ын хөлбөмбөгийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Хон Мён Бо албан тушаалаасаа огцорлоо

    “Эр хүн өвдөх ёсгүй” гэсэн хэвшмэл ойлголт эрүүл мэндээ үл хайхрах, асуудлаа нуух шалтгаан болдог

    Д.Амарбаясгалан: “Бортээг”-ийн ордын ашиглалтыг эхлүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулж буй өдөр ээлжит гүтгэлгээ ХОРТ МОГОЙ дахин эхлүүлжээ

No Result
View All Result

СУДАЛГАА | Иргэдийг бүрэн, шуурхай бүртгэлжүүлснээр цар тахлыг хумих боломжтой

by undesten
2021-01-14 16:41
in Нийгэм, Онцлох мэдээ
0
СУДАЛГАА | Иргэдийг бүрэн, шуурхай бүртгэлжүүлснээр цар тахлыг хумих боломжтой
SHARETWEET

Монгол Улсад Ковид-19 цар тахал бүртгэгдсэнээс хойш Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яам болон холбогдох бусад байгууллагуудаас хөл хорионы дэглэм тогтоох, тусгаарлах зэрэг авч хэрэгжүүлсэн арга хэмжээнд МУИС нь нийгмийн хариуцлагын хүрээнд багш судлаачдын баг гарган судалгаа, зөвлөмж боловсруулан УОК-т хүргүүлжээ. Эдгээр судалгааг хийсэн багш нартай судалгаа, зөвлөмжийн талаар болон цаашид авч хэрэгжүүлвэл зохих арга хэмжээний тухай ярилцлаа.

МУИС-ийн хувьд цар тахлын тархалтыг хумих, хөл хорио тогтоохтой холбоотой судалгаа хийсэн тухай тодруулъя?

– Хэрэглээний математикийн тэнхимийн дэд профессор Н.Пүрэвцогт: МУИС нь байгаль, нийгэм, хүмүүнлэг, инженерчлэлийн төрөл бүрийн чиглэлээр сургалт, судалгааг хослуулан тууштай явуулдаг ууган их сургуулийн хувьд Монгол улс төдийгүй дэлхий нийтэд үүсээд буй цар тахлын хүнд үед нийгмийн хариуцлагаа ухамсарлан олон нийтэд шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээ, мэдээлэл хүргэх, шийдвэр гаргах түвшний нэгжүүдэд санал, зөвлөмж өгөх ажлыг МУИС-ийн захирлын санаачилгаар эхлүүлэн ажиллаж байна. Цар тахал эхэлсэн үеэс эхлүүлэн тус сургуулийн эрдэмтэн багш нар хамтран өөрсдийн хамаарах чиглэлийн хүрээнд зарим судалгаа хийж, зөвлөмжийг УОК-нд хүргүүлсэн. Бид нийгэмд мэдлэгээр үйлчилж, бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшинд бодлогын, суурь судалгаа хийж өгч, гарах шийдвэрийг шинжлэх ухаанч байлгах тухайд хамтран ажиллахыг эрмэлздэг. Тэр ч үүднээс цар тахлын хүнд хүчир цагт багш нар маань Ковид-19 цар тахлын халдварын тархалтыг бууруулах арга зам, хөл хорио болон бусад арга хэмжээний талаарх математик судалгаа, технологийн оновчит шийдэл, эдийн засгийн нөлөөллийн гэх мэт өргөн хүрээг хамруулан судалгаа хийж байна.

Халдварын дотоод тохиолдол манай улсад бүртгэгдсэн цагаас хойш МУИС-ийн профессор Д.Улам-Оргихоор ахлуулсан баг УОК болон ЭМЯ-тай хамтран ажиллаж байна. Халдварын тархалтын прогнозыг гаргаж, хөл хорионы хугацааг тогтоох зэрэгт манай багш нарын судалгааны ажлууд тус дэм болж байгаа. Мөн цар тахал Монгол Улсын эдийн засагт хэрхэн нөлөөлөх, цаашид урт, дунд, богино хугацаанд авч хэрэгжүүлэх оновчтой арга замын талаарх судалгаануудад МУИС-ийн эрдэмтэн багш нар оролцож байна. Түүнчлэн бид өөрсдийн судалгаанд ашиглаж байсан коронавируст халдварыг оношлох тоног төхөөрөмжийг (Realtime PCR) халдварын оношилгоог нэмэгдүүлэх зорилгоор ХӨСҮТ-д өгөн ашиглуулж байна. Уг PCR нь нэг удаад 96 сорьцод 2 цагт шинжилгээ хийдэг өндөр хүчин чадалтай аппарат юм. Бусад эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, хүрээлэн, их, дээд сургуулиуд ч бидний санаачилгын адилаар өөрсдийн судалгаанд ашиглаж байгаа шинжилгээний тоног төхөөрөмжөө бас ашиглуулна гэж найдаж байна.

Судалгааны ажлын талаар дэлгэрүүлж асууя. Танай баг тархалтыг бууруулахад хөл хорио ямар үр дүнтэй байгааг судалсан байна. Судалгааны үр дүн ямар байв?

– Н.Пүрэвцогт: Манай баг халдварын тархалт ямар байдалтай байгаа, түүнийг бууруулах арга зам, хөл хорио болон бусад хариу арга хэмжээнүүд ямар байвал зохимжтой талаар математик загвар ашигласан симуляци хийж тодорхой үр дүнд хүрсэн. Судалгаанд халдварт өвчний тархалтыг загварчлах түгээмэл аргуудын нэг болох SEIR (Susceptible – Exposed – Infectious – Recovered буюу монголоор Өртөх боломжтой – Өртсөн – Халдвартай – Халдваргүй болсон) загварыг  суурь болгож, уг загвар дээр “тусгаарлах” (Quarantine) үйл ажиллагааг илэрхийлэх фактор шинээр нэмсэн өргөтгөсөн загвар боловсруулан ашигласан. Өргөтгөсөн загварт тусгаарлалтыг халдварласан боловч халдвар нь далд үедээ яваа иргэдийг богино хугацаанд тусгаарлах хувь, идэвхтэй халдвартай иргэдийг богино хугацаанд тусгаарлах хувь гэсэн 2 төрөл байгаа.

Та бүхний хийсэн загвар нь бодит тохиолдлын үр дүнтэй хэр нийцэж байна гэж үзэж байгаа бэ?

– Математикийн тэнхимийн дэд профессор Ц.Гантулга: Ер нь бидний авч үзсэн SEIR загвар нь олон улсад түгээмэл хэрэглэгдэж буй стандарт загвар юм. Бид тусгаарлалтын факторыг нэмж өгсөн. Цаашид вакцинжуулалт, транзит тээврийн тусгаарлалт, нас баралтын гэх мэт факторуудыг нэмж өгөн хугацааны хувьд хожимдолтой тэгшитгэл ашиглан бүрэн хэмжээний тооцооллыг гаргаад байх боломжтой. Эхний ээлжид дотоодын халдварыг үнэлэх, ойрын хугацааны таамаглалыг дэвшүүлэхэд энэхүү загвар хангалттай. Энэхүү загвар нь олон төрлийн параметрүүдээс хамаарна. Үүнд нууц үедээ байх хугацаа, идэвхтэйгээр халдвар тараах хугацаа, нэг халдвартай хүн хэдэн хүнд тараах тоо гэх мэт параметрүүд симуляцид маш чухал нөлөө үзүүлнэ. Бид загвартаа олон улсын судлаачдын гаргасан дундаж тоон үзүүлэлтүүдийг тодорхой хэлбэлзэлтэй байхаар авч ашигласан. Монголын нөхцөл байдлаас үнэлэх боломжтой параметрүүдийг бодит өгөгдлөөс үнэлж тогтоосон. Эдгээр параметрүүдийн үнэлэлтийн хүрээнд бодит тохиолдолтой ерөнхий байдлаар дөхсөн үр дүн гарч байгаа /График 1/.

График 1. Бодит тохиолдол болон симуляцийн үр дүнгийн харьцуулалт. 7 хоногийн дунджаар a) Өдөр тутмын тохиолдол b) Нийт тохиолдол (хуримтлагдсан)

Дээр дурдсан хоёр төрлийн тусгаарлалт гэдэг нь ямар учиртай вэ?

– Н.Пүрэвцогт: ДЭМБ-ийн мэдээллүүдээс үзэхэд коронавирус нь бусад төрлийн халдварт өвчнүүдээс өвөрмөц онцлогтой вирус юм. Тухайн нэг иргэн халдвар авсан бол шууд шинж тэмдэг илрэхгүй мөн шууд бусдад тарааж эхлэхгүй. Олон улсын судалгааны үр дүнгээс авч үзэхэд халдвар авсны дараачаас 4-10 хоногийн хугацаанд тухайн хүн нууц үедээ байдаг. Вирус тухайн хүний биед ороод тодорхой тооны болтлоо олширсны дараа бусдад тарааж эхлэх хүртэлх хугацаа гэсэн үг. Энэ хугацаанд шинж тэмдэг илэрч ч болно, илрэхгүй ч байж болно. Хүн өөрөө өөрийгөө халдвар авсныг мэдэхгүй олон хоног байх нь халдвартай иргэнийг илрүүлэх үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлнө. Хүний биед анх орсон вирусийн тооноос хамаарч дээрх дундаж дээрх хоног нь хэлбэлзэлтэй байна. Зарим тохиолдолд маш богино хугацаанд, заримдаа маш урт хугацааны дараа бусдад тарааж эхлэх тохиолдол ч байх магадлалтай. Энэхүү нууц үе бол нэгэнт халдвар авсан нь үнэн тул түүнийг илрүүлэх нь маш чухал. Тэгэхээр нууц үедээ байх үед нь ирүүлнэ гэдэг нь халдвартай иргэний хавьтлууд гэж өргөн утгаар ойлгож болно. Одоогоор УОК-ийн авч хэрэгжүүлж буй дам хавьтлыг илрүүлэх үйл ажиллагаа юм.

Нөгөө нэг тусгаарлалт нь халдварын нууц үе нь дуусаж идэвхтэйгээр халдвар тарааж буй хугацаанд нь тусгаарлах үйл ажиллагаа. Үүнийг яагаад онцлох болсон бэ гэвэл тухайн хүн хавьталд орсон хүн болгондоо халдвар тараах эрсдэлтэй үе тул түүний илрүүлэг маш чухал. Энэ хоёр төрлийн тусгаарлалтын эрчмээс хамаарч тархалт хэрхэн өөрчлөгдөхийг дараах графикаар үзүүлье /График 2/.

График 2. Нууц үеийн (EQrate) болон идэвхтэй тараах үеийн (IQrate) тусгаарлалтуудын харьцуулалт. Өдөр тутмын тохиолдлын тоо 7 хоногийн дунджаар

Дээрх графикаас үзэхэд нууц үеийн тусгаарлалтыг эрчимтэй хийх нь идэвхтэй халдвар тарааж байх үеийн тусгаарлалт хийхээс илүү үр дүнтэй байна.

Нууц үеийн тусгаарлалт илүү үр өгөөжтэй байх нь. Тэгвэл түүнийг хэрхэн оновчтой зохион байгуулбал зохимжтой вэ?

-Тусгаарлалтын үйл ажиллагааг богино хугацаанд үр өгөөжтэй зохион байгуулах нь хамгийн чухал. Мэдээж 2 төрлийн тусгаарлалтыг богино хугацаанд, дараачийн хүнд халдаахаас нь өмнө 100 хувь тусгаарлаж чадвал халдвар бүрэн зогсоно (График 2-т хүрнээр тэмдэглэсэн нь). Гэвч энэ нь бодит амьдрал дээр хэрэгжих нь хүнд. Нууц үеийн тусгаарлалтыг хэдий хугацаанд бүр цаг, минутын нарийвчлалтайгаар зохион байгуулж чадах эсэхээс тархалт хамаарна. Дараах графикт (График 3) нууц үеийн тусгаарлалтыг хэдэн цагийн дотор хэдэн хувийг нь тусгаарлаж чадаж байгаагаас халдварын тархалт хэрхэн хамаарч болохыг харуулсан.

График 3. 24 цагийн дотор нууц үеийн тусгаарлалтыг хэдэн хувьтай зохион байгуулахаас хамаарсан тархалт 7 хоногийн дунджаар

24 цагийн дотор нууц үедээ байгаа иргэдийн 90 хувийг тусгаарлаж чадвал халдвар огцом буурахыг харж болно. Мөн 24 цагт 42 хувийн тусгаарлалттай тохиолдолд өдөр бүртгэгдэх тохиолдлын тоо 100-аар хэмжигдэн өсөх ч боломжтой.

Нууц үеийн тусгаарлалт бүрэн гүйцэд явагдахгүй байгаа гэж үзэх боломжтой юу?

– УОК халдвар илэрсэн тохиолдолд шуурхай арга хэмжээ аван нэг хоёрдугаар хавьтлуудыг бүрэн илрүүлж, тусгаарлаж чадаж байгаа ч цаана нь халдвартай иргэн үлдэх боломж гарсаар байна (Зураг 1). Өөрөөр хэлбэл тухайн иргэний онош батлагдаж, нэг, хоёрдугаар хавьтлыг илрүүлэхээс өмнө гурав, дөрөвдүгээр гэх мэт дам хавьтлууд олноор үүссэн байх магадлалтай. Шинжилгээ өгөхөөс өмнө ч аль хэдийн тараасан байх боломжтой.

Зураг 1. Хугацаа өнгөрөхөд хэрхэн хавьтлууд үүсэж болох тухай жишээ.

Тусгаарлалтыг хангалттай сайн хийсэн ч цаана нь ямар нэг байдлаар халдвартай иргэн үлдэх боломж байна. Үүнд УОК-ийн шуурхай үйл ажиллагаа, тусгаарлах байрны нөөц боломж гэх мэт хүчин зүйлс нөлөөлөх ч үүний цаана хувь хүний хариуцлага хамгийн чухал болохыг харж болно. ЭМЯ-ны зүгээс өгч буй халдвар тараахгүй байх бүх төрлийн заавар, зөвлөгөөг хувь хүн ягштал мөрдөж чадвал цаашаа дам хавьтлуудад халдвар тараахгүй байх бүрэн боломжтой.

Ер нь хөл хорио тогтооход хэчнээн хүнийг халдвараас сэргийлж байгаа тухай?

– Бид энэхүү судалгаагаар нь халдварын тохиолдолд ямар байх байсан талаар харьцуулсан үр дүнгүүдийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр гаргаж олон нийтэд хүргэх, холбогдох санамж, зөвлөмж өгөхөд чиглэж байгаа. Хөл хорио тогтоосноор нэг хүнд халдвар тараах эрчим 55 хувиар буурдаг гэсэн ДЭМБ-ын судалгаа бий. Хэрвээ хөл хорио тогтоохгүй бол халдварын тохиолдол өсөх нь ойлгомжтой /График 4/.

График 4. Хөл хорио, түүний эрчмийн харьцуулалт

Хөл хориог тогтооход ард иргэдийн дунд эхний өдрүүдэд дэглэмийг сайн баримталж, хугацаа хойшлох тусам дэглэм барих байдал буурах хандлага ажиглагддаг. Энэ нь бидний дээр дурдсан 55 хувийн бууруулалтыг багасгаж буй явдал юм. Дээрх графикт дэглэмийг тогтмол барихад болон дэглэм барилтын эрчим буурахад халдварын тохиолдол ямар болохыг харуулсан. Дэглэм барих эрчим буурах нь халдварыг нэмэгдүүлэх нэг үндэслэл байдгийг харж болно. Мэдээж хөл хорио тогтоохгүй бол тохиолдлын тоо өдөрт хэдэн зуугаараа бүртгэгдэх хандлагыг харж болно.

Цаашид хөл хориог тогтмол тогтоох шаардлагатай гэсэн үг үү?

– Хэрэглээний математикийн тэнхимийн дэд профессор Б.Барсболд: Хөл хорио гэдэг нь төр засгаас зайлшгүй тохиолдлоор авч хэрэгжүүлэх арга хэмжээ юм. Ер нь халдварын динамикт 3 хүчин зүйл нөлөөлнө гэж үзэж байгаа.

Нэгдүгээрт хувь хүний хариуцлага. Энэ бол хамгийн чухал үзүүлэлт. Үүний цаана халдварыг тархаахгүй байхын тулд амны хаалт зүүх, гараа ариутгахаас авхуулаад хүний зан үйлтэй холбоотой маш олон арга, дэглэмүүдийг хэлж болно. ЭМЯ-наас өгч буй бүх төрлийн заавар, зөвлөмж нь үүнд чиглэсэн. Ард иргэд энэ бүх зөвлөмжийг ягштал мөрдөж чадвал халдварыг дарах бүрэн боломж бий.

Хоёрдугаарт байгууллага, аж ахуйн нэгжийн хариуцлага. УОК бүх нийтийн бэлэн байдлын үед 15 төрлийн байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулах бусад байгууллагыг үйл ажиллагаа явуулахгүй байх шийдвэр гаргасан. Гэвч зөвшөөрөгдсөн байгууллагуудын хувьд зохион байгуулах арга хэмжээ, нууцаар үйл ажиллагаа явуулж буй байгууллагын үйл ажиллагаанаас хамаарч халдвар нэмэгдэх тохиолдол буурахгүй байна.

Гуравдугаарт засгийн газрын шийдвэр. УОК, Засгийн газраас цар тахлын дэгдэлтийг бууруулахын тулд боломжит арга хэмжээнүүдийг зохион байгуулсаар байна. Энэхүү шийдвэр нь хүн амын эрүүл мэндийг хамгаалах үндсэн зорилгын хүрээнд хэдий ч эдийн засаг, нийгмийн амьдралыг дордуулахгүй байх нөгөө талыг харгалзан үзсэн шийдвэрүүдийг гаргахаас өөр аргагүйд хүрдэг. Энэхүү гуравдах хүчин зүйл бол зайлшгүй тохиолдолд авч хэрэгжүүлэх арга хэмжээ.

Зураг 2. Халдвар тархалт, түүний хариу арга хэмжээний диаграм

Халдварын тархалтыг бууруулах арга зам бол дээрх гурван хүчин зүйл /Зураг 2/-ээс салшгүй хамааралтай. Аль аль талдаа дэглэм, холбогдох дүрэм журам, хэм хэмжээг баримтлан ажиллавал халдварыг бууруулж болно. Аль ч тохиолдолд төр засгийн шийдвэр бол хувь хүн эсвэл байгууллагын дэглэм, хэм хэмжээ алдагдсан тохиолдолд гаргадаг шийдвэр.

Дэгдэлтийн эхэн үед экспоненциал хурдаар халдвар тархана. Энэ үеийн илрүүлэлт, тусгаарлалтын хурд халдвар тархалтын хурдаас  давж гарч байж халдвар тархалтыг хумина.

Хөл хорионы зэрэглэлийг бууруулан халдварыг тархаахгүй байх тодорхой арга юу байж болох вэ?

– Н.Пүрэвцогт: Хөл хорионы зэрэглэлийг бууруулан, нийгмийн идэвхтэй амьдрал руу буцан орж болно. Гэхдээ бүх нийтээрээ зайлшгүй мөрдөх заавар, зөвлөмжийг сайн баримтлах хэрэгтэй. Ард иргэд бол халдварыг тархаахгүй байх үүрэг хүлээх ёстой бол УОК болон ЭМЯ зэрэг төрийн байгууллагууд нь халдвар бүртгэгдсэн тохиолдолд түүнийг цааш түгээхгүй байх хариу арга хэмжээнд голлох үүрэг хүлээж оролцох ёстой. Бидний харж байгаагаар дээр График 3-т үзүүлсэн нууц үеийн тусгаарлалтын үйл ажиллагаа хангалттай сайн байвал цар тахлыг хумих бүрэн боломжтой гэж үзэж байгаа. Шуурхай буюу 24 цагийн дотор хавьтлуудыг илрүүлэхэд хэрэгтэй ганц зүйл бол хавьтлуудын талаарх мэдээлэл. Энэ бол тухайн дэгдэлтийг цурманд оруулах ганц арга зам. Анхны халдвартай хүн шинжилгээгээр баталгаажих хүртэл түүнтэй хавьталд орсон хүмүүс цааш маш олон дам хавьтлуудыг үүсгэх боломжтой. Энэ таних болон танихгүй дам хавьтлууд л одоогийн бодит байдал дээр үүсээд байгаа шинэ голомтуудын үүсгэж шинээр гал асааж байна гэж үзэж болно. Нөгөө талаас сэжигтэй хүний шинжилгээг маш богино хугацаанд, эрэмбэ тогтоон хийвэл хугацаа хожих буюу цаашдын тархалтыг эрт зогсоох боломжийг нэмэгдүүлнэ. ХӨСҮТ шинжилгээ хийхдээ ийм дарааллаар шинжилгээ хийж байгаа байх. Ер нь хавьтал нь 2 төрөлтэй байна. Нэгд өөрөө мэдэх хэмжээнд буюу ямар нэг хүнтэй эсвэл хамт олонтой /таньдаг/ уулзах. Түүнийг онолын хувьд тодорхойлох боломжтой. Нөгөөх нь тодорхойлох боломжгүй буюу тухайлбал дэлгүүрээр үйлчлүүлэх гэх мэт аль аль тал нь мэдэхгүй өнгөрөх хавьтлууд байж болно.

Шуурхай илрүүлэг хийх гол арга зам бол хавьтлын бүртгэл юм. Маш олон төрлийн бүртгэлүүд байж болно. Нэгдүгээр төрлийн хавьтлыг тухайн хүн эсвэл хамт олноос асуумжаар тодорхойлж болно. Гол нь хоёрдугаар төрөл буюу бие биеэ үл таних хүмүүсийн хавьтал. Энэ төрлийн хавьтал нь голдуу том хэмжээний худалдааны төв, үзвэр үйлчилгээ, хурал цуглаан, бүх төрлийн үйлчилгээ газрууд гэх мэт газруудаар үүснэ. Хавьтлыг шуурхай илрүүлэхийн тулд бүртгэл бүрэн байвал асуудал биш болохыг би дээр дурдсан.

  • Одоогийн авч хэрэгжүүлж буй QR кодоор тухайн иргэний зорчсон газрыг бүртгэх арга хэмжээг ягштал мөрдөх.
  • Тухайн байгууламжид бүртгэгдсэн утсанд тусгай аппликейшн суулгаж зорчигчдын иргэний үнэмлэхийн QR кодыг уншуулж бүртгэх. Энэ нь хамгийн хялбар хувилбар. Иргэний үнэмлэхгүй хүний үндсэн мэдээллийг тухайн байгууллагын ажилтан асууж аппликейшнээр бүртгэх.
  • Мөн худалдаа, үйлчилгээний төлбөрийг банкны картаар гүйцэтгэх. Энэ нь бэлэн мөнгөөр хийхэд халдвар тарах магадлалтай гэх үндэслэлээс илүүтэйгээр тухайн иргэний зорчсон мэдээллийг бүртгэх, эргүүлэн шуурхай илрүүлэг хийхэд чухал ач холбогдолтой.
  • Ухаалаг утастай хүн бүр утасны байршил заагчаа асааж явах, түүнийг бүртгэдэг байх. Энэ нь биелэгдэхэд бэрхшээлтэй шийдэл.

Гэх мэт шийдлүүдийг авч хэрэгжүүлж, иргэд, байгууллагууд түүнийг ягштал мөрдөж чадах тохиолдолд хөл хориог бууруулах бүрэн боломжтой. Хэрэв хөл хорио бууруулсан тохиолдолд дээрх төрлийн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх байгаа байгууллагуудын үйл ажиллагааг нэг нэгээр түр зогсоох эрх нь засгийн газарт байгаа.

Мэдээж ЭМЯ, УОК-оос өгч буй өдөр тутмын заавар, зөвлөгөөг сайн мөрдөх хэрэгтэй.

  • Хүн хоорондын зай барих. Олон улсын судалгаагаар агаар дуслын замаар халдвар тархдаг нь тогтоогдсон тул зай барьж чадвал халдварт өртөх магадлалыг бууруулах боломжтой.
  • Хүн хоорондын зай барих боломжгүй нөхцөл үүсэхэд тохиолдолд маск зүүх, зүүхийг шаардах, хүрэлцэхгүй байх, гар ариутгах зэрэг арга зөвлөмжүүдийг сахих. Бөөнөөрөө цуглах нь хүн хоорондын зай барихгүй нөхцөл байдал үүсэх нэг үндэслэл болохыг анхаарах хэрэгтэй.

– Б.Барсболд: Вирус гэх байгалийн биеттэй холбоотой давагдашгүй халдварт энэ хүчин зүйл байгалийн өөрт оногдох хууль, жам ёсны дагуу тархаж, дэгдэнэ. Хүн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, амьд явах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх гэх мэт түгээмэл эрх чөлөө, хууль дүрэм бүгд нийгмийн бүтээл. Бидний ажил алба, орлого, зарлагыг нийгмийн хууль зохицуулдаг. Нийгмийн хуулийг хүссэн үедээ сайн мууг хэлэлцэж, шүүмжилж, хоорондоо тохироод өөрчилж болдог эд. Байгальтай, ийм вирустэй тохирох, хэлэлцээр хийх аргагүй. Байгалийн давагдашгүй үзэгдэл гэдэг нийгмийн хууль, тохиролцоо, хүсэлд захирагдахгүй.

Хорио цээрийн үед байгууллага, аж ахуйн нэгжүүд ажилчдаа цуглуулах, халдвар хамгаалал сахих орчин нөхцөлийг бүрдүүлэхгүй байх нь дэгдэлтийг улам сунжруулж байна. Үр дүнд нь хөл хорионы хугацаа уртсаж, нийгмийн бухимдал нэмэгдэнэ. Бидний боловсруулсан загварын үр дүнгээс харахад халдварын тархалт цааш амар хумигдахгүй харамсалтай дүр зураг гарч байна. Хүн амын нягтралаар манайхаас хавьгүй өндөр Кампучи, Вьетнам зэрэг улсын ард иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүд төр засагтайгаа хамтраад халдварын хамгаалалтын дэглэм сахисны хүчээр амьдралын хэвийн төлөвтөө шилжиж байна. Төр засаг, эрүүл мэндийн байгууллагууд нь манайтай л ижил арга хэмжээ авсан байна. Бидний хайхрамж, тоомжиргүй, дассан дөжирсөн гэмээр авир, зан байдал энэ хэвээрээ, хөл хорио одоогийн хэмжээнд үргэлжлэх юм бол коронавирус халдвар “архагших” төлөвтэй байна. Мэдээж дийлэнх хүмүүс үүргээ ухамсарлаж хорио цээрийн дэглэмийг сайтар сахиж байгаа боловч бүх нийтээрээ мөрдөж чадахгүй байна. Хэрэв ийм удсан, ужгирсан төлөвт шилжвэл төр засаг, төсөв мөнгө, эмч, эмнэлэг, цагдаа, иргэд бидний бэлтгэл, нөөц хир хүрэлцэх вэ? гэдэг нь хөндөгдөх сэдэв. Халдвар авахгүй, тараахгүй байхад иргэд, байгууллагуудын үүрэг оролцоо маш чухал бөгөөд нэгэнт халдвар батлагдсан тохиолдолд хариу арга хэмжээ буюу эрт илрүүлгийг оновчтой зохион байгуулах төрийн байгууллагын үйл ажиллагаа энэхүү цар тахлыг даван туулахад хамгийн чухал нөлөөтэй юм.

Харин танай судалгааны багийн хувьд хавьтлыг шуурхай илрүүлэх цахим системийн шийдлийг боловсруулжээ. Системээ танилцуулаач.

– МУИС-ийн Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхимийн дэд профессор Б.Хуягбаатар:  Манай баг иргэдийн бүртгэлийг хийх техникийн шийдэл, батлагдсан шинэ тохиолдол гарсан тохиолдолд хавьтлуудыг шуурхай илрүүлэх системийн шийдлийг боловсруулсан. Энэхүү системийн шийдлийг олон орон өргөнөөр ашиглана гэж үзээд бидний мэдэхээр Америк, Англи, Энэтхэгийн судлаачид Covid 19-ийн өгөгдлүүдийг нэгтгэх хэд хэдэн төрлийн онтологиудыг гаргаад байна. Эдгээр онтологиудыг ашиглснаар манай улсын хувьд иргэний бүртгэлийн мэдээлэл, и-баримт аппликейшны мэдээлэл, u-money буюу автобусны цахим картын системийн мэдээллийг нэгтгэж нэгдсэн мэдээллийн граф өгөгдлийн сан үүсгэснээр тухайн иргэн халдвар авсан нь тогтоогдвол тухайн иргэний хавьтлуудыг маш хурдан илрүүлэх боломж бүрдэх юм.

Граф өгөгдлийн сан буюу knowledge base-ыг өнөөдөр дэлхийн том компаниуд бүгд л өгөгдөлд шуурхай, ухаалаг хандах шаардлагаар үүсгэж байгаа юм. Жишээ нь: таны мэдэх Siri, Amazon Alexa зэрэг автомат туслахуудын ард ашигладаг мэдээллийн сан юм.

Өөрөөр хэлбэл энэхүү мэдээллийн санг үүсгэвэл тухайн иргэний замын зураг, ойрын хавьтлыг цахим системээр хамгийн хурданаар илрүүлэх боломжтой гэсэн үг үү?

Тэгэлгүй яахав. Цаас эргүүлж, гараар хайлтын системээс хэн нэгний мэдээллийг хайх нь хугацаа алдана. Мөн бид энэхүү санг үүсгэхээс гадна чатботыг бий болгох юм. Энэ нь үүсгэсэн мэдээллийн сангаас эрх бүхий хүн хүссэн мэдээллээ хайж болно гэсэн үг. Тухайлбал, Батлагдсан тохиолдол болох иргэний замын зургийг, хамт автобусанд суусан хүмүүсийг, тэдний дундаас шинжилгээнд хамрагдсан хүмүүсийг олно уу гэх мэт хайлтыг хийхэд чатбот холбогдох байгууллагуудын эрх бүхий ажилтнуудад энэхүү мэдээллийг хормын дотор гаргаж өгөх юм. Одоогоор хамгийн чухал ажил бол батлагдсан тохиолдлын хавьтлуудыг шуурхай илрүүлэх ажил байна. Ингэснээр халдварын тархалтыг хурдан хумих боломж бүрдэж байгаа юм. Энэ мэдээллийн санг үүсгэхэд бидэнд дата хамгийн чухал. Гэхдээ бид эдгээр дата, мэдээллийг өөр ямар нэгэн зорилгоор ашиглах бус зөвхөн энэ цар тахлыг хумихад зориулсан мэдээллийн санг үүсгэхэд ашиглах бөгөөд бидэнд иргэдийн нэр, хувийн мэдээлэл бус харин кодолж хувиргаж, нууцлан тоон илэрхийлэл хэлбэрт шилжүүлсэн дата байхад л хангалттай байгаа юм. МУИС үүнийг нийгмийн хариуцлагын хүрээнд богино хугацаанд хэрэгжүүлэх боломжтой.

Та бүхэн үүнтэй ойролцоо төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн туршлага бий юу?

Бидний хувьд Италийн Трентогийн их сургуультай хамтран “Дижитал Их Сургууль” төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ төслийн хүрээнд МУИС-ийн мэдээллүүдийг VIVO онтологийг ашиглан граф өгөгдлийн сан руу амжилттай хөрвүүлээд байна. Үүний дараа бид энэ сан дээр тулгуурлан Microsoft Teams, Facebook зэрэг флатформууд дээр ажиллах чатботууд бүтээгээд байна. Энэхүү чатботоос МУИС-ийн багш, оюутан, ажилчид нар хичээл, төсөл, судалгаа, багшийн талаар өөрт хэрэгцээтэй хүссэн асуултуудыг асууж болж байгаа юм. 

Мөн бид энэ шийдлийг боломжтой хэрэгжүүлэх боломжтой эсэхийг туршиж жижигхэн өгөгдөл нэгтгэлийн систем хөгжүүлсэн байгаа юм. Энэхүү системийг ашиглан дотоодын анхны тохиолдол гэж яригдаж буй Иргэн Д-н явсан маршрутаас граф өгөгдлийн үүсгэн туршин үзсэн байгаа юм. Тэгэхээр Иргэн Д-н маршрут энд харуулсан excel (Жич: Энэ ашиглагдсан өгөгдөл машины дугаарууд, байгууллагын нэрсүүдийг зохиосон болно) өгөгдлөөр өгөгдөх үед доорхи граф өгөгдлийн санг үүсгэж чадаж байна.

Та бүхэнд баярлалаа. 

ShareTweet

Related Posts

МУИС-ийн цахим номын сан олон нийтэд нээлттэй боллоо
Боловсрол

2026-02-26 17:23
Профессор М.Зулькафиль МУИС-ийн Эмерит профессор цол хүртлээ
Боловсрол

Профессор М.Зулькафиль МУИС-ийн Эмерит профессор цол хүртлээ

2025-10-24 12:32
Азийн их сургуулиудын эрэмбэд МУИС 601 дүгээр байранд эрэмбэлэгдлээ
Боловсрол

Азийн их сургуулиудын эрэмбэд МУИС 601 дүгээр байранд эрэмбэлэгдлээ

2025-04-25 11:08
}

Шинэ мэдээ

“Хөх морь” санаачлагын хүрээнд эрсдэлийг бууруулах олон талт арга хэмжээг хэрэгжүүлж байна

“Хөх морь” санаачлагын хүрээнд эрсдэлийг бууруулах олон талт арга хэмжээг хэрэгжүүлж байна

by undesten
2026-08-25 15:10
3

НҮБ-д гишүүнээр элссэн ойг тохиолдуулан Төрийн далбаа мандууллаа

НҮБ-д гишүүнээр элссэн ойг тохиолдуулан Төрийн далбаа мандууллаа

by undesten
2026-08-25 01:47
0

Наймдугаар сарын 4-нөөс эхлэн машинуудыг тэгш, сондгойгоор хязгаарлан нэг удаад 50,000 төгрөгт шатахуун борлуулна

Б.Дашпүрэв: Алслагдсан зарим суманд 20 гаруй хоног шатахуун нийлүүлээгүй

by undesten
2026-08-24 15:22
0

Ж.Энхбаяр сайдыг бизнесийн эрх чөлөөний хаалгыг нээж өгсөн хэмээн “Засгийн газрын Хүндэт өргөмжлөл”-өөр шагнажээ

Ж.Энхбаяр сайдыг бизнесийн эрх чөлөөний хаалгыг нээж өгсөн хэмээн “Засгийн газрын Хүндэт өргөмжлөл”-өөр шагнажээ

by undesten
2026-08-24 15:00
0

У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана

У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана

by undesten
2026-08-24 14:22
0

Мүн Жэ Ин: Дайны сүүдэрт уулс нүцгэрч, газар нутаг нь сүйрэн хоосорсон цөхрөлийг БНСУ туулсан

Мүн Жэ Ин: Дайны сүүдэрт уулс нүцгэрч, газар нутаг нь сүйрэн хоосорсон цөхрөлийг БНСУ туулсан

by undesten
2026-08-24 13:21
0

Наймдугаар сарын 21-23-нд болох “Нүүдэлчин” соёлын наадмын хөтөлбөр

“Нүүдэлчин” дэлхийн соёлын наадамд 990 өвлөн уламжлагч хуран чуулжээ

by undesten
2026-08-24 12:08
0

Жүдогийн өсвөрийн ДАШТ-ий холимог багийн төрөлд Монголын баг ХҮРЭЛ медаль хүртлээ

Жүдогийн өсвөрийн ДАШТ-ий холимог багийн төрөлд Монголын баг ХҮРЭЛ медаль хүртлээ

by undesten
2026-08-24 11:04
0

Хятадын зохион бүтээсэн робот Усаин Болтын тогтоосон 100 метрийн зайн дээд амжилтыг эвдэв

Хятадын зохион бүтээсэн робот Усаин Болтын тогтоосон 100 метрийн зайн дээд амжилтыг эвдэв

by undesten
2026-08-24 10:59
0

КОП17-ын үеэр Дүнжингарав, Нарантуулаар үйлчлүүлэх иргэдэд автобус үнэ төлбөргүй

Нарантуулын замыг өнөөдөр, Дүнжингаравын замыг маргааш түр нээнэ

by undesten
2026-08-22 10:24
0

oren-sarmats.ru
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үндэстэн
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Бусад

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай