Их Британид илэрсэн коронавирусний шинэ хувилбараар халдварласан 283 тохиолдол Данид бүртгэгджээ.
Их Британийн хувилбар гэгдэх шинэ төрлийг илрүүлэхэд илүү урт хугацаа шаардагддаг учир халдварласан тохиолдлуудын тухай мэдээлэл хоцрогдож байгааг эмч нар цохон тэмдэглэжээ. Үүнээс гадна Данид Өмнөд Африкийн хувилбараар халдварласан анхны тохиолдол бямба гарагт бүртгэгдсэн байна.
Данид халдварын 189 088 тохиолдол бүртгэгдэж, халдварын улмаас 1755 хүн нас баржээ. Үүнтэй холбогдуулан Засгийн газар таваас илүү хүн нэг дор цугларах, оройн 22:00 цагаас хойш согтууруулах ундаа худалдаалахыг хориглож, иргэдийг олон нийтийн газруудаар явахдаа амны хаалтаа заавал зүүх шаардлагатай гэжээ.
Данийн бүх хотын захиргаа зоогийн газар болон шөнийн цэнгээний газрууд, кинотеатр, бэлтгэлийн заалууд, худалдааны төвүүдийг хааж, хязгаарлалтын арга хэмжээг хоёрдугаар сар хүртэл сунгасан байна.