МХЕГ-аас Олон улсын санхүүгийн корпорацитай хамтран эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг хэрэг
Мэргэжлийн хяналтын байгууллага бүхнийг шалгадаг тогтолцооноос татгалзаж, эрсдэлд суурилсан хяналт шалгалтын хэлбэрийг нэвтрүүлэн ажиллаж байна. Эрсдэлд суурилсан гэдэг нь тухайн байгууллага, компанийн бүтээгдэхүүн үйлчилгээг үнэлээд алдаа дутагдал, эрсдэл үүслээ гэхэд хэр хор нөлөөтэй зэргийг судлаж, хяналт шалгалтыг оновчтой төлөвлөхөд чиглэсэн арга барил юм. Энэ талаар Олон улсын санхүүгийн корпорацитай хамтран \”Бизнесийн хяналтын шинэчлэл” төслийг хэрэгжүүлээд багагүй хугацаа өнгөрчээ.
Сургалтаар Олон улсын зөвлөхүүд эрсдэлийн удирдлага, түүнийг бууруулах чиглэлээр хичээл зааж, дадлага ажил хийлгэн, ярилцлага, хэлэлцүүлэг өрнүүлж байна. Мөн эрсдэлийн үнэлгээг хэрхэн хийх, түүн дээрээ үндэслэн хяналт шалгалтаа хэрхэн төлөвлөх болон Шилэн хяналтын системд хэрхэн ажиллах талаар мэдлэг олгож байгаа юм.
Мэргэжлийн хяналтын байгууллага бизнес эрхлэгчдэд зөвлөн туслаж, хуулийг тайлбарлан таниулж, мэргэжил арга зүйгээр хангаж, дэмжин хамтран ажилладаг арга барилд шилжиж байна.