Японы бага сургуулиуд сурагчдаас 10 нас хүртэл нь шалгалт авдаггүй. Учир нь, тэд бага насны хүүхдүүд ном зааснаас зөв хүн болгох нь илүү чухал гэж үздэг байна. Тиймээс Японы бага боловсролын системд хичээлээр дамжуулан амьтдыг асрах, хүмүүсийг хүндлэх, байгалийг хайрлахаас эхлээд өөрийгөө хянах, хариуцлагатай, шударга байхын үнэ цэнийг ойлгуулдаг байна. Японы ард түмний баримталдаг 2 гол зарчим бий. Энэ нь хариуцлагатай бөгөөд цэвэрч байдал юм. Тэд хүн болгон дор дороо орчноо тордвол бүгд сайхан орчинд амьдарч чадна гэж үздэг. Япон хүмүүс ийм менталитигээр хүүхдүүдэд хүндлэх, хариуцлагатай байхыг заадаг. Өөрөөр хэлбэл, цэвэрлэгээ бол хүн болгоны хийх ёстой хариуцлагын асуудал гэдгийг заадаг аж. Тиймээс Японд улсын бага сургуулиуд цэвэрлэгч ажиллуулдаггүй аж. Хүүхдүүд сургууль дээрээ үдийн хоолоо идсний дараа ширээгээ цэвэрлэж, ус, ундаа, сүүнийхээ савыг дахин боловсруулах цэгт хүргэх ёстой. Түүнчлэн багш, шавийн харилцааг ойртуулахын тулд тэд үдийн цайгаа хамт идэхийг эрхэмлэдэг гэнэ. Мөн хүүхдүүд ангийнхааа ханыг будах, зүлэг тэгшлэх ажлыг ч хийнэ. Хүүхдүүд багаасаа багаар ажиллаж, байгаль орчноо хайрлаж сурснаар энэ дадал нь насан туршид хадгалагдах болно.
эх сурвалж: Vip Expert