МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл өнөөдөр хуралджээ. Хуралдаанаар 3-4 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн бөгөөд эхний асуудал нь тус телевизийн ерөнхий захиралтай холбоотой асуудал байсан аж.
Хуралдаанаас ерөнхий захирал Н.Дэмбэрэлийг чөлөөлөх шийдвэр гаргасан байна.
Ингэхдээ МҮОНРТ-ийн ажилтнуудын шаардлагын дагуу түүнийг чөлөөлсөн болохыг эх сурвалж хэллээ. Ерөнхий захирлын томилгоог эсэргүүцсэн ажилтнууд өлсгөлөн зарлахаа Үндэсний зөвлөлд удаа дараа мэдэгдсэн учир уг шийдвэрийг гаргасан байна.
Н.Дэмбэрэлийг чөлөөлснөөр түүний оронд Г.Гэрэлийг МҮОНРТ-ийн ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилжээ. Н.Дэмбэрэлийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 21-нд уг албан тушаалд томилсон билээ.