Улсын хэмжээнд өчигдөр буюу энэ сарын 19-ний өдөр хийсэн PCR шинжилгээгээр 16 хүнд коронавирусний халдвар илэрчээ.
ХӨСҮТ-ийн вирус судлалын 3 лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, НЭМҮТ, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнод аймгийн салбар лабораторид нийтдээ 12 940 хүнд шинжилгээ хийсэн байна.
Эдгээр тохиолдол бүгд Улаанбаатар хотод бүртгэгджээ.
Өнөөдрийн байдлаар, улсын хэмжээнд “COVID-19” халдварын батлагдсан тохиолдол нийт 1584 болжээ. Үүнээс 1046 хүн эдгэрсэн бол 526 хүн эмчлүүлж байна. Сүүлийн 24 цагт 13 хүн эдгэрчээ.