Төрийн албаны зөвлөлийн 32 дугаар хуралдаанаар энэ сарын 10-11-ний өдрүүдэд зохион байгуулсан удирдах ажилтны сонгон шалгаруулалтын дүнг хэлэлцжээ. Энэ удаагийн сонгон шалгаруулалтаар 15 ажлын байранд өрсөлдөхөөр 35 иргэн бүртгүүлсэн байна.Тэднээс 23 нь эцсийн шатанд тунан үлдэж, төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны нөөцийн жагсаалтад бүртгэсэн байна.
Хуралдаанаар тухайн ажлын байрандаа хамгийн өндөр оноо авсан
-Д.Мөрөнг Гадаадын иргэн, харьяатын газрын даргаар,
-Л.Зоригийг Татварын ерөнхий газрын даргаар,
-Р.Содхүүг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар,
-Ц.Ням-Осорыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргаар,
-Б.Нямдавааг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргаар,
-О.Алтансүхийг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргаар
-Б.Чинбатыг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргаар,
-Ц.Шаравжамцыг Биеийн тамир, спортын газрын даргаар,
-Л.Бямбасүрэнг Иргэний нисэхийн ерөнхий газрын даргаар томилуулахаар нэр дэвшүүлж, саналаа Засгийн газарт хүргүүлэхээр шийдвэрлэжээ.
Үндэстэн агентлаг