“Рио Тинто” компани шинээр бүрдүүлсэн удирдлагын багаа танилцуулжээ. Танилцуулгад тус компанийн Эрчим хүч, эрдсийн группийн захирлаар ажиллаж буй Б.Болдыг Зэсийн группийн гүйцэтгэх захирлаар томилж буйгаа мэдээлсэн байна.
“Рио Тинто” компанийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм удирдлагын багтаа өөрчлөлт оруулж, түүнийгээ албажуулан албан ёсны сайтдаа байршуулсан байна.
Б.Болд 2016 оноос “Рио Тинто” компанийн Эрчим хүч, эрдсийн группийн захирлаар томилогдсон бөгөөд тус компанийн гүйцэтгэх захиралд нэр нь яригдаж байсан юм.
Шинээр бүрдсэн удирдлагын баг 2021 оны гуравдугаар сарын 1-нээс албан ёсоор ажиллаж эхлэх юм байна.
Б.Болдыг Рио Тинто компанид 2013 оноос ажиллаж байгаа бөгөөд
- 2013 оны 5-р сард Зэсийн группын Олон улсын үйл ажиллагаа хариуцсан ерөнхийлөгчөөр,
- 2014 оны 5-р сард Төмрийн хүдийн группын далайн тээвэр хариуцдаг компанийн захирлаар
- 2015 оны 8-р сард Төмрийн хүдрийн группын Маркетинг, борлуулалт хариуцсан захирлаар,
- 2016 оноос Эрчим хүч, эрдсийн группийн захирлаар ажиллаж байгаа юм.