Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас НӨАТ-ын сугалаатай холбоотой хяналт шалгалтын тайланг мэдээллээ.
ШӨХТГ “Сугалааны бөмбөлгийн гаргаж буй төхөөрөмжтэй холбоотой зөрчил илрээгүй. Гааль, татвар, санхүүгийн татвар мэдээллийн төвийн нийт 44 албан хаагч давхардсан тоогоор 89 удаа 3 сая төгрөгийн хонжвор хожсон. Үүний хамгийн өндөр дүнтэй нь дөрвөн удаагийн тохирлоор 310 мянган төгрөг хожсон байна. Мөн нийт албан хаагчийн гэр бүлийн хамаарал бүхий 139 иргэдээс зөвхөн нэг тохиолдол 40 сая төгрөгийн хонжвор хожсон байна. Иймд ямар нэг зөрчил байхгүй гэж үзэж байна. Гэхдээ НӨАТ-ын сугалааг болиулах саналыг хүргүүлнэ” гэв.
Мөн ШӨХТГ-аас сугалаа явуулах нэгдсэн стандартад боловсруулж батлах шаардлагатай ба хяналтын зөвлөлд мэдээллийн технологийн газраас хөндлөнгийн хянагч оруулах хэрэгтэй гэж үзжээ.