Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоод эрүүл мэнд, онцгой, оршуулгын үйл ажиллагааны гэх мэт цөөн төрлийн тээврийн хэрэгслийг л нэвтрүүлнэ. Иргэд товчоодоор орж гарахдаа иргэний үнэмлэх, нас барсны гэрчилгээ, эрүүл мэндийн магадалгаа, А13 маягт гэх мэт бичиг баримтыг хажуудаа заавал авч явна. Хот руу нэвтрэх, гарах иргэд заавал PCR шинжилгээ өгсөн байна.
Өнөөдрийн байдлаар нийслэлд орон нутгийн 10 орчим мянган иргэн гацаад байна. Тэднийг 11-ний өдрөөс өмнө шинжилгээ өгөөд хариулах ажлыг маргаашаас зохион байгуулна. Ингэснээр хүн бүр энэ сарын 11-нээс өмнө оршин суугаа хаягтаа очсон байх ёстой.