Японы Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгэм хамгааллын яам Америкйин “Pfizer” компанийн вакциныг хэрэглэх зөвшөөрлийг 2 дугаар сарын 15-нд олгох төлөвтэй байна.
“Pfizer”-ийн хүсэлтийг Японы Засгийн газар баталбал уг вакцин нь тус улсад хэрэглэхийг зөвшөөрсөн коронавирусний анхны вакцин болно. Вакциныг хэрэглэх асуудлаар санал бодлоо илэрхийлсэн шинжээчдийн урьдчилсан хуралдаан 2 дугаар сарын 12-нд болж магадгүй байна. Үүний дараа вакциныг хэрэглэхийг зөвшөөрөл олгох тухай Японы Эрүүл мэндийн сайд Норихиса Тамура мэдэгдэх аж.
Японд дархлаажуулалт үе шаттайгаар хийгдэнэ. Эхний ээлжинд өвчтөнүүдтэй харилцаж буй эмнэлгийн болон нийгмийн 4 сая орчим ажилтан вакцинжуулалтад хамрагдах бол удалгүй 65-аас дээш насны 36 сая орчим хүнийг дархлаажуулах аж. Үүний дараа архаг хууч өвчтэй 8.2 сая иргэнийг вакцинжуулах кампанит ажлыг явуулж, үлдсэн хүмүүсийг вакцинжуулах ажил тавдугаар сард эхлэх аж.
“Pfizer” компанийн вакцинаас гадна Японы эрх баригчид Их Британи-Шведийн “AstraZeneca”, Америкийн “Pfizer”, “Moderna” компаниудтай коронавирусний вакцин худалдан авах гэрээ байгуулсан юм.