УОК-ын өнөөдрийн өргөтгөсөн хуралдаанаар, “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний хүрээнд хийсэн ажил болон бусад асуудлыг хэлэлцсэн талаар Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ
Бүх шатны боловсролын байгууллагын танхимын хичээл, сургалтыг үе шаттай эхлүүлэх бэлтгэл ажлын хүрээнд аймгуудын Засаг дарга нарын мэдээллийг сонссон юм. Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан сургууль, цэцэрлэгийн орчинд халдвар хамгааллын дэглэмийг сайжруулж, “Үдийн цай”-ны чанарт онцгой анхаарахыг Засаг дарга нарт үүрэг болгов.
Хот хоорондын зорчих хөдөлгөөнийг гуравдугаар сарын 1-ний өдрөөс нээх болсонтой холбогдуулан бэлтгэлээ бүрэн хангах, хөдөлгөөн хянах ажлыг сайжруулах, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулах, шаардлагатай бусад арга хэмжээг тухай бүр нь шуурхай авч байхыг даалгав.