Эмчлэгдэж байгаа хүмүүсийн биеийн байдал хүндрэх хандлагатай байгааг ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа хэллээ. Тэр дундаа архаг хууч, суурь өвчтэй хүмүүсийн биеийн байдал хүндрэх байдал түгээмэл ажиглагдаж байгаа аж.
Өнөөдрийн байдлаар 657 хүн эмчлэгдэж байгаагаас биеийн байдал
- хөнгөн 591,
- хүндэвтэр 57,
- хүнд 7,
- нэн хүнд 2 хүн байна.
Халдвар авсан 3076 хүний 2415 нь эдгэрсэн. Сүүлийн 24 цагт 55 хүн эмчлэгдэж гэртээ гарчээ.