ӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа “Өнгөрсөн 24 цагийн хугацаанд вирус судлалын 16 лабораторид 14936 шинжилгээ хийгдэж, 437 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 6332 боллоо. Мөн сүүлийн 24 цагт 106 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 4150 болсон байна.
Энэ нь цар тахал гарснаас хойш Монгол Улсад нэг өдрийн дотор бүртгэгдсэн хамгийн олон тохиолдол болж байна.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад бүртгэгдсэн халдварын нийт тохиолдол боллоо.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 106 хүн эмнэлгээс гарав. Өнөөдрийн байдлаар нийт эдгэрсэн хүний тоо 4,150 хүрлээ. Энэ нь нийт бүртгэгдсэн тохиолдлын 65.5 хувийг эзэлж байгаа юм.
Одоогоор улсын хэмжээнд хүн коронавирусийн халдварын улмаас 1,462 эмчлүүлж байна.
Үүнээс биеийн байдал
- Хөнгөн-1,243,
- Хүндэвтэр-194
- Хүнд-8
- Маш хүнд-7 хүн байгаа юм.