Монгол Улсад коронавирусийн халдварт цар тахлын тохиолдол сүүлийн өдрүүдэд 200-аас дээш тоогоор нэмэгдэж байна. Өнөөдрийн тухайд улсын хэмжээнд 437 тохиолдол батлагдсан нь халдварын тохиолдол анх бүртгэгдсэнээс хойших хамшгийн өндөр үзүүлэлт боллоо.
Коронавирусийн халдвар цар тахлын энэхүү нөхцөл байдлаас хамааран Улсын Онцгой комиссын хуралдааныг өнөөдөр 14:00 цагт зарлажээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр УОК, Засгийн газрын зарим гишүүн болон нийслэлийн удирдлагууд хамтран хуралдаж, нөхцөл байдлыг дахин үнэлнэ гэсэн билээ.