Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч А.Гунгааноров нь татвар төлөгч аж ахуйн нэгжээс “Надад хаялга байхгүй юу” хэмээн илт авлига нэхсэн үйлдлийг өчигдөр эдийн засагч Л.Наранбаатар нийгмийн сүлжээнд ил болгосон.
Энэ дагуу НХХ-ийн сайд Л.Ариунзаяа хариуцлага тооцсон тухай мэдээлэв. Тодруулбал, СБД-ийн НДХ-ийн дарга тушаал гаргаж, А.Гунгааноровыг Төрийн албаны тухай хууль, Авлигын эсрэг хууль зэргийг үндэслэн ажлаас нь халсан байна.
ХНН-ын сайд А.Ариунзаяа “Манай салбарт өнөөдөр доргилт болов. Мянга мянган хамтран ажиллагчдынхаа нэр төрийг унаган ёс зүйгүй үйлдэл гаргаж хууль зөрчсөн Нийгмийн даатгалын байцаагчийн талаар баримт, мэдээлэл гарч, ёс зүйн хороо ажиллаж, даргын зөвлөл хэлэлцэж ажлаас чөлөөлөх тушаал гарав” гээд энэ мэт тохиолдлыг НДЕГ-ын 11-324456, 77771289 гэсэн дугаар болон баримттай нь мэдээлэл ирүүлж байхыг хүсжээ.