Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа.
Дотоодод халдвар авсан 574 тохиолдлын 400 нь Улаанбаатарт бүртгэгдсэн бол орон нутагт нийт 174 тохиолдол батлагдлаа.
Сүүлийн хоногт 185 хүн эмчлэгдэн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 4,711 боллоо.
Өнөөдрийн байдлаар нийт 1,693 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нь хөнгөн 1,416, хүндэвтэр 219, хүнд 29 нэн хүнд 9 хүн байна.
Нийслэл хотоос гадна Төв аймагт халдварын нөхцөл байдал хүнд байна. Сүүлийн хоногт гэхэд 86 тохиолдол бүртгэгдсэн. Та бүхэн нийгмийн харилцаагаа багасгаж, халдвар хамгааллын дэглэмээ чанд сахиарай” гэв.