Улсын хэмжээнд 4-р сарын 10-наас эхлэн хатуу хөл хорио тогтоолоо. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хоёр дахь өдөр нийслэлийн авто замын хөдөлгөөн ямар байгаа тухай мэдээллийг Тээврийн цагдаагийн албанаас хүргэж байна.
Иргэд оршин суугаа газрынхаа ойролцоох цэцэрлэгт хүрээлэн, гадаах талбай болон тоглоомын талбайд алхах, дугуй унах, дасгал хөдөлгөөн хийх зэргээр агаарт гарч болно. Зөвхөн гэр бүлээрээ агаарт гарах бөгөөд нэг дор таваас олон хүн цуглахгүй, хүн хоорондын зайг барихыг анхаарууллаа.