ЭМЯ-ны Судалгаа төлөвлөлтийн хэлтсийн дарга н.Бумдэлгэр ковид-19-ийн шинжилгээтэй холбоотой мэдээллийг хүргэлээ.
Тэрээр, Дүүргүүдэд шинжилгээний ачаалал нэмэгдсэн. Нөхцөл байдал өөрчлөгдөж, хүн амд тархсан. Тиймээс хүн болгонд шинжилгээ хийх тактикаа өөрчилнө. Нэг сорьцыг эмнэлэгт хүргээд, хариу гарах хүртэл тодорхой хугацаа шаарддаг.
Гэрээр очиж шинжилгээ авахад, гэр бүлийнх нь хүн халдвар авсан магадлалыг үзэхийн тулд шинж тэмдэг илэрч байвал, түргэвчилсэн оношлуурыг ашиглах стратегийн өөрчлөлтийг хийх гэж байна. Түргэвчилсэн оношлуурын үнэ хямд. 10 минутад хариу гарна. Засгийн газар түргэвчилсэн оношлуурыг авах тал дээр ажиллаж байна.
Халдвар авсан хүний гэр бүлийн хүмүүсээс шинжилгээ авахдаа түргэвчилсэн оношлуурыг ашиглаж, тактикаа өөрчилж байна гэсэн үг. PCR шинжилгээг хүн болгонд хийх шаардлагагүй гэж үзэж байна. Зөвхөн халдвар нь батлагдсан хүний ойрын хавьтлуудаас PCR шинжилгээг авна гэв.