ЭМЯ-ны Бодлого хэрэгжилтийн газрын дарга Б.Буянтогтох:
Одоо илэрч байгаа тоон үзүүлэлт нь хөл хорионоос өмнө халдвар авсан тохиолдлууд юм. Өөрөөр хэлбэл хөл хорионы өмнөх 7 хоногт халдвар авсан хүмүүсийн илэрц одоо гарч ирж байна. Энэ нь бидний урьдчилсан таамагласан прогнозын дагуу л явж байгаа юм. Харин хөл хорионы төгсгөлд хөл хорионы үр дүнгийн тоон үзүүлэлт гарах ч гадуур их хөдөлгөөнтэй байгаа нь хөл хорионы үр дүнг бууруулах байх хэмээн таамаглаж байна. Иргэд “вирус надаас хол байгаа” гэсэн байдлаар бүү хандаач, хүн бүрийн дэргэд халдварын тохиолдол байгааг санах хэрэгтэй.
Эрүүл мэндийн байгууллагын тандалтаар эх уурхай тодорхойгүй халдварын тохиолдол их илэрч байгаа нь халдвар хаа сайгүй тарсан байгааг илтгэж байна.