Коронавирусийн халдварт өртсөн хүүхдүүдийн тоо мэдээллийг Боловсрол, шинжлэх ухааны яам болон Эрүүл мэндийн яам, graph.mn хамтран өчигдөр танилцууллаа.
Халдварт өртсөн хүүхдүүдийг насны бүлгээр нь авч үзвэл
- 0-4 насны 1,034
- 5-9 насны 1,406
- 10-14 насны 1,356
- 15-18 насны 616 байна.
Хүүхдүүд гэр бүлийнхнээсээ халдвар авах нь түгээмэл байсан бол сүүлийн өдрүүдэд нэг нэгэндээ халдвар дамжуулсан тохиолдол нэмэгдэж байгааг БШУЯ-наас онцоллоо. Тиймээс эцэг эх, асран хамгаалагчдыг хүүхдэдээ анхаарал хандуулахыг тус яамнаас уриалж байна.
1
2
3
4