ЭМЯ-ны газрын дарга Л.Энхсайхан дархлаажуулалтын талаар мэдээлэл өглөө.
Тэрээр, Засгийн газар, ЭМЯ-наас “Спутник V” вакциныг одоогоор оруулж ирээгүй байна. Харин уг вакциныг оруулж ирэх гэрээ, хэлэлцээрийг Засгийн газрын түвшинд хийж байна.
Урьд нь “Монгол эм импекс” ХК 10 мянган хүнд хийх вакциныг тусгай зөвшөөрөлтэйгөөр оруулж ирсэн. Интермед эмнэлэг дээр иргэдийг тарьж, 9000 гаруй хүний 1, 2 дугаар тунг хийсэн.
Зарим хүн Засгийн газар 10 мянган тунг оруулж ирсэн гэдэг нь буруу ойлголт. Хувийн хэвшил оруулж ирсэн. Монгол Улсын Засгийн газар “Спутник V” вакциныг оруулж ирэхээр гэрээ хэлэлцээр хийж байгаа хэмээв.