Дөрөвдүгээр сарын 26-ны өдөр 10573 хүнээс шинжилгээ авахад 1098 тохиолдол батлагдлаа. Үүнээс 135 нь орон нутагт, зургаа нь гадаадаас зөөвөрлөгдсөн ирсэн байна.
Коронавирусийн халдварын нэн хүнд хэлбэрээр 53-78 насны найман хүн нас барж, нас барсан хүний тоо 88 боллоо. Сүүлийн өдрүүдэд гэртээ нас барсан тохиолдол бүртгээгүй. ЭМЯ-наас шинээр ор дэлгэх ажлыг зохион байгуулснаар гэртээ нас баралт буурчээ.
- 78 настай эмэгтэй, өнгөрсөн сарын 24-нд онош нь батлагдсан, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан.
- 57 настай эмэгтэй, энэ сарын 1-нд онош нь батлагдсан. Хавсарсан суурь өвчтэй байсан.
- 75 настай эмэгтэй, энэ сарын 3-нд онош нь батлагдсан.
- 51 настай эмэгтэй, энэ сарын 9-нд онош нь батлагдсан.
- 58 настай эрэгтэй, энэ сарын 11-нд онош нь батлагдсан.
- 53 настай эрэгтэй, энэ сарын 13-нд онош нь батлагдсан.
- 65 настай эрэгтэй, энэ сарын 12-нд онош нь батлагдсан.
- 70 настай эмэгтэй, энэ сарын 15-нд онош нь батлагдсан.
Халдварын нөхцөл байдал /2021.04.26-ны 23.59 цагийн байдлаар/