Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 10 мянга гаруй хүнд шинжилгээ хийхэд 1356 сорьцод коронавирус илэрлээ. Ингэснээр ний 35979 тохиолдол болж байна. Шинээр илэрсэн тохиолдлуудыг задалбал Улаанбаатарт 1190, хөдөө орон нутагт 138 халдвар авсан байна. Зөөвөрлөгдсөн 28 тохиолдлоос халдвар илэрсэн байна. Зөөвөрлөгдсөн тохиолдлыг танилцуулбал, дөрөвдүгээр сарын 23-Сөүлийн транзит нислэгээр Энэтхэгээс ирсэн Монгол Улсын нэг иргэн, дөрөвдүгээр сарын 23-нд Казахстанаас ирсэн 8 иргэн, дөрөвдүгээр 26-нд Энэтхэгээс ирсэн 19 хүнээс коронавирусийн халдвар илэрчээ. Энэтхэгээс ирсэн иргэдийн 18 нь Дорноговьд, нэг нь Улаанбаатарт тусгаарлагдаж байгаа.
Хоногт 923 хүн эдгэрсэн бөгөөд эмнэлгээс 193, гэрийн ажиглалтаас 730 хүн эдгэрсэн байна. Өнөөдрийн байдлаар нийт эдгэрэлтийн тоо 19642 болжээ.
Харамсалтай нь сүүлийн 24 цагийн хугацаанд НАЙМАН иргэн нас барж, улсын хэмжээнд нийтдээ 110 хүн коронавирусийн халдвараар нас бараад байна.
Нас барсан иргэдийн хувьд 61 настай эмэгтэй дөрөвдүгээр сарын 9-нд онош батлагдаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан байна. 67 настай эмэгтэй дөрөвдүгээр сарын 9-нд онош нь батлагдсан, 73 настай эмэгтэй дөрөвдүгээр сарын 16-нд онош батлагдсан, 48 настай эрэгтэй дөрөвдүгээр сарын 21-нд онош батлагдсан, 64 настай эрэгтэй дөрөвдүгээр сарын 23-нд онош нь батлагдсан, 59 настай эрэгтэй дөрөвдүгээр сарын 24-нд батлагдан, 32 настай эмэгтэй дөрөвдүгээр сарын 12-нд онош батлагдсан, 84 настай эмэгтэй дөрөвдүгээр сарын 12-нд онош батлагдсан бөгөөд эдгээр иргэд бүгд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад коронавирусийн нэн хүнд хэлбэрээр нас барсан байна. Нас барагсдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Хөдөө орон нутагт сүүлийн 24 цагт 72 тохиолдол бүртгэгдсэн. Халдварын тоог задалбал:
-Баянхонгор аймагт +1
-Архангай аймагт +2
-Говьсүмбэр аймагт+2
-Сүхбаатар аймагт +2
-Дорнод аймагт +2
-Дорноговь аймагт +2
-Хэнтий аймагт +1
-Хөвсгөл аймагт +1
-Орхон аймагт +4
-Өвөрхангай аймагт +2
-Сэлэнгэ аймагт +19, нийт 401
-Завхан аймагт +10
-Ховд аймагт +14
-Төв аймагт +21, нийт 790
-Дархан-Уул +35, нийт 621
-Говь-Алтай аймагт +21 нийт 51 хүн тус тус халдвар аваад байна.
Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар нийтдээ 4746 хүн эмнэлэгт хэвтэн эмчлэгдэж байгаагаас хөнгөн 2591, хүндэвтэр 1579, хүнд 464, маш хүнд 112 хүн байна гэж ЭМЯ-наас мэдээллээ.