АШУҮИС нь 2015-2016 оны хичээлийн жилд шинээр элсэж буй оюутнууддаа цагаан халадыг үнэгүй олгох шийдвэр гарган хэрэгжүүлж эхэлсэн боловч ШӨХТГ-аас АШУҮИС-д энэ үйлдлээ зогсоох шаардлага хүргүүлсэн байна. ШӨХТГ-ын энэхүү шийдвэр нь цагаан халадыг худалдсан мөн цагаан халаднаас гадна футболк нэмж худалдсан, тараасан гэсэн ташаа мэдээлэл дээр үндэслэсэн хэмээн тус сургуулийн нэгдүгээр дамжааны оюутнууд, тус сургуулийн оюутны холбоо үзэж ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан-д бичиг хүргүүлсэн байна. Тус сургуулийн оюутнууд \”Цагаан халадыг үргэлжлүүлэн үнэгүй тараах боломжийг олгох мөн дээрх ташаа мэдээллийг засаж залруулах”-ыг хүссэн байна.