Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж байна.
Улсын хэмжээнд 5-р сарын 1-ны өдөр 8522 хүнд шинжилгээ хийхэд 1185 хүнээс коронавирус илэрлээ. Сүүлийн 24 цагт хоёр хүн КОВИД-19-ийн хүндрэлээр нас баржээ.
Нийт батлагдсан тохиолдол 37839 болсон. Нийт нас баралт 117 боллоо. 1026 хүн эдгэрснээр нийт эдгэрсэн хүний тоо 21707 болжээ.
Одоогоор эмчлүүлж байгаа 4919 хүн байгаагаас
- 2738 хүний бие хөнгөн
- 1585 хүн хүндэвтэр
- 484 хүнд
- 112 хүний бие маш хүнд байна.
Өнгөрсөн 24 цагт 82,683 хүнийг вакцинжуулалтад хамруулснаар нийт 1,296,538 тун вакцин хийгээд байна. Үүнээс нэгдүгээр тунд 887248 хоёрдугаар тунд 409290 хүн хамрагдаад байна.